Гадаадын иргэн, харьяатын газраас гаргасан мэдээгээр хоёр жилийн хугацаанд нийт 1116 гадаад иргэнийг албадан гаргажээ.
Тухайлбал,
2015 онд 32 улсын 666 иргэний Монгол улсад байх эрхийг хязгаарласан бөгөөд үүнээс 525 нь БНХАУ-ын иргэн байсан аж.
Харин өнгөрөгч онд 27 орны 450 иргэнийг гаргаснаас 275 нь урд хөршийн иргэд байжээ.
Өөрөөр хэлбэл хоёр жилийн хугацаанд нийт 800 гаруй хятадын Монголд байх эрхийг нь цуцалсан байна.
Дээрх иргэдийн хувьд Монгол улсын хууль тогтоомж зөрчих, визийн хугацаа хэтрүүлсэн гэх зөрчилтэй байсан аж. Өнгөрөгч онд эдгээр иргэнд нэг тэрбум төгрөгийн торгууль ногдуулжээ.
Судалгаанаас харахад албадан гаргасан гадаад иргэд 32.4, зөрчил гаргагч иргэн 30.3 хувь, ААН, байгууллага 9.8 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.