Санхүүгийн зохицуулах хороо 2017 оны анхны ээлжит хуралдаанаа хийж, 30 орчим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ 2.5 тэрбум төгрөг байх шаардлагыг хангасан “Номин гүнж”, “Начин заан финанс” ХХК-ууд хангасан байна.
Иймд банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгожээ. Мөн орон нутагт үйл ажиллагаа явуулахаар хүсэлт ирүүлсэн хадгаламж, зээлийн хоршоодод тусгай зөвшөөрөл олгож, заримынх нь зөвшөөрлийн хугацааг сунгалаа.
Хууль, холбогдох журмын шаардлага хангасан мэргэжлийн оролцогчдод даатгалын зуучлагчийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгосны дээр “Мандал женерал даатгал” ХХК-ийн оноосон нэрийг компанийн харилцагчид, даатгуулагчдад хүндрэл учруулах, төөрөгдүүлэх болон бусад сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж үзэн, “Мандал даатгал” ХХК болгон өөрчлөв.
“Бат капитал менежмент” ХХК-д үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын менежментийн чиглэлээр ажиллахыг зөвшөөрчээ. Ингэснээр тус компани гадаадаас хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын сан байгуулах эрхтэй болж байна.
Хөдөө аж ахуйн биржид арилжааны зуучлал эрхлэх зөвшөөрөл авсан компаниудын үйл ажиллагаа ихээхэн доголдолтой явж ирсэн. Энэ байдлыг сайжруулахын тулд хууль тогтоомж, холбогдох журмаар олгогдсон эрхийн хүрээнд арга хэмжээ авахаар боллоо гэж СЗХ-ноос мэдээлэв.