Дэлхийн хамгийн баян найман хүний хөрөнгийн нийлбэр хамгийн ядуу 3.6 тэрбум иргэдийн хөрөнгийн нийлбэртэй тэнцүү болохыг тогтоосон байна. Oxfam International төрийн бус байгууллагын гаргасан тайланд ингэж дурджээ.
Хамгийн баян иргэдээр Билл Гейтс, Уоррен Баффет, Карлос Слим, Жефф Безос, Марк Цукерберг, Амансио Ортега, Ларри Эллисон болон Майкл Блумбергийг нэрлэжээ. Тэдний хөрөнгийн нийлбэр $426 тэрбум ам. доллар хэмээн ядуурлын эсрэг дээрх байгууллага мэдэгдсэн байна.
Oxfam International байгууллагын АНУ дахь салбарын Бодлого болон кампанит ажил хариуцсан дэд ерөнхийлөгч Пол О’Брайан, “Ийм хол ялгаатай байдал нь сая сая иргэдийг ядууралд хөтөлж, нийгмийг хагаралдуулж, улс төрийг хордуулж байна” хэмээн мэдэгджээ.
Тус байгууллагын жил болгон гаргадаг тайлан энэ удаагийн Дэлхийн эдийн засгийн форумтай давхцаж байгаа юм. Швейцарийн Давос хотноо жил бүр зохион байгуулдаг тус чуулганд дэлхий улс орны удирдагчид, эдийн засагчид болон дэлхийн томоохон баячууд оролцдог.
2015 оноос хойш дэлхийн хамгийн баян эрхмүүдийн нэг хувь нь дэлхийн бүх хүн амаас их хөрөнгөтэй гэсэн тооцоо гарчээ. АНУ-ын баячуудын нэг хувь нь улсынхаа нийт хөрөнгийн 42 хувийг эзэмшдэг аж. Дээрх судалгааг Forbes сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалт болон Credit Suisse группын мэдээллийн санд тулгуурлан гаргасан байна.
Эдийн засаг, санхүүгийн энэ ялгаа нийгмийн тогтвортой байдалд заналхийлж буй гол аюул хэмээн дөрвөн жилийн өмнө Дэлхийн эдийн засгийн форумаас мэдэгдсэн. Харин Oxfam-аас мэдээлснээр байдал улам хүндэрсээр байгаа гэнэ. “Дэлхийн удирдагчид баян ядуугийн ялгааг багасгах тал дээр ажиллаж байгаа ч ялгаа улам нэмэгдсээр байна” хэмээн онцолсон байна.
Oxfam International-ийн гаргасан тайлангаар арван хүн тутмын долоо нь сүүлийн 30 жилд баян ядуугийн ялгаа улам нэмэгдсэн улсад амьдарч байна. Өнгөрсөн 25 жилд дэлхийн хүн амын нэг хувь нь нийт хүн амын 50 хувийнхаас илүү хөрөнгөтэй болжээ.
Түүнчлэн 1810 долларын тэрбумтны 89 хувь нь эрэгтэй байгаа нь хүйсийн эрх тэгш байдлын ялгаа маш их байгааг харууллаа хэмээн дээрх тайланд дурджээ.