Энэ сарын 6-13-ны хооронд Ховд, Говь-Алтай аймгийн зарим суманд гарсан мялзан өвчний улмаас нийт 787 бөхөнг устгалд оруулсан талаар Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас мэдээллээ. Энэ нь манай улсад нийт гурван тэрбум орчим төгрөгийн хохирол учруулаад байгаа аж.
Уг өвчнөөр 2500-3000 орчим бөхөн өвчилсөн байх магадлалтай гэсэн урьдчилсан судалгаа гарсан байна. Хамгийн сүүлийн тоо баримтаар энэ сарын 6-13-ны хооронд дээрх тооны бөхөн, гурван хар сүүлтийг устгалд оруулжээ. Энэ нь өвчилсөн бөхөнгийн дөнгөж 30 хувь нь юм. Мялзангаар өвчилсөн бөхөнгийн нус, нулимс нь гоожин, аахилж, чацга алдан хөл нь татаж улмаар үхдэг байна.
787 бөхөнг устгалд оруулахад 40 орчим сая төгрөг зарцуулжээ. Уг мөнгийг судалгаа, сэг зэм устгалд оруулах, сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх чиглэлээр зарцуулсан бөгөөд Дэлхийн байгаль хамгаалах сангаас санхүүжүүлжээ.
787 бөхөнг устгалд оруулахад 40 орчим сая төгрөг зарцуулжээ
2016 оны судалгаагаар ганцхан Монголд байдаг, улаан номд орсон Монгол бөхөн 10 мянга орчим байгаа гэсэн дүн гарчээ.
2016 оны арванхоёрдугаар сарын 24-ий өдөр бог малаас бөхөнд энэ өвчин халдварласан. Бөхөн нь малтай бэлчээр давхцдаг учир амьсгалын замаар /салхиар бус/ буюу хавьтлаар дамждаг байна. Мөн энэ вирус нь сэрүүн харанхуй орчинд идэвхждэг. Бөхөн нь 3-5 сарын хооронд эрчимтэй нүүдэллэдэг учир мялзан өвчний дэгдэлт ихсэх аюултай байна.
Зэрлэг амьтны шилжилтийг хязгаарлах боломжгүй учир баруун таван аймгийн төл малыг вакцинжуулах, малын худалдааг зогсоох шаардлагатай байна хэмээн Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын захирал, Улсын онцгой комиссын ажлын хэсгийн судлаач Б.Чимэддорж мэдэгдлээ.
Л.Булганчимэг