Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийг 2010 оноос хойш мөрдөж байна. Энэ хуулийн дагуу агаар бохирдуулагчид тодорхой төлбөрийг улсын төсөвч төлдөг. Агаарын бохирдлын төлбөр төлөгч хуулийн дагуу дор дурдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байдаг байна. Үүнд:
1. Түүхий нүүрс олборлогч;
2. Органик уусгагч үйлдвэрлэгч;
3. Органик уусгагчийг импортлогч;
4. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч;
5. Агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглах зөвшөөрөл эзэмшигч;
6. Агаарт бохирдол гаргах эх үүсвэр хэрэглэж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага.
Аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэс, сумын татварын тасаг, татварын улсын байцаагч нь агаарын чанарын мэргэжлийн албатай хамтран төлбөр төлөгчийн ашиглаж байгаа агаарын бохирдлын эх үүсвэрийн нэр, байршил, улсын бүртгэлийн дугаар, төрөл, тоног төхөөрөмжийн хүчин чадал, ашиглалтын хугацаа болон бусад шаардлагатай гэж үзсэн мэдээллийн үндсэн дээр татвар ногдуулдаг.
Агаарын бохирдлын төлбөр ногдох зүйл
1. Олборлосон түүхий нүүрс, үйлдвэрлэсэн болон импортолсон органик уусгагч, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл, агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрээс агаарт гаргах хаягдалд агаарын бохирдлын төлбөр /цаашид “төлбөр” гэх/ ногдуулна.
2. Төлбөр ногдуулах органик уусгагчийн жагсаалтыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
3. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн нэгж километр зайд явахад ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээгээр нь бүлэглэх ангиллыг суудлын автомашины хөдөлгүүрийн багтаамж, автобус, ачааны автомашины даацаас хамааруулан тогтоох журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална.
4. Агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрээс агаарт гаргах бохирдуулах бодисын жагсаалтыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
5. Агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрээс агаарт бохирдуулах бодисыг бохирдуулах бодисын хаягдлын стандартад заасан хэмжээнээс хэтрүүлэн гаргасан тохиолдолд мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн байгаль орчны байцаагч, холбогдох сум, дүүргийн Засаг дарга учирсан хохирлыг арилгуулж, хохирлын хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр агаарын бохирдлын нөхөн төлбөр ногдуулан, төлөлтөд нь хяналт тавина./ АБТТухай хуулийн 5.5/
6. Агаарын бохирдлын нөхөн төлбөрийг холбогдох аж ахуйн нэгж, байгууллага, иргэн улсын төсөвт төлнө.
7. Гэм буруутай этгээд АБТТухай хуулийн 5.5-д заасан хохиролд агаарын бохирдлын нөхөн төлбөр төлсөн нь түүнд холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Төлбөр ногдуулах биет нэгж
Төлбөрийг тооцоход дараахь биет нэгжийг үндэслэл болгоно:
1.Түүхий нүүрсийг олборлоход килограммаар;
2. Органик уусгагчийг үйлдвэрлэх, импортлоход килограммаар;
3. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс нэгж километр зайд явахад ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээг граммаар;
4. Агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрээс агаарт гаргах хаягдлыг килограммаар.
Төлбөрийн хувь, хэмжээ
1. Олборлосон түүхий нүүрсний төлбөрийн хувь, хэмжээг нүүрсний килограмм тутамд 1-2 төгрөгийн хязгаарт багтаан Засгийн газар тогтооно.
2. Үйлдвэрлэсэн болон импортолсон органик уусгагчийн төлбөрийн хувь, хэмжээг органик уусгагчийн килограмм тутамд 10-30 төгрөгийн хязгаарт багтаан Засгийн газар тогтооно.
3. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн төлбөрийг тэдгээрийн ангиллаас хамаарсан хувь, хэмжээгээр дараахь байдлаар тогтооно:
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн ангилал |
CO2 хийн ялгарал (г/км) |
Жилд ногдуулах төлбөр /төгрөгөөр/ |
A |
121-180 |
1800 |
Б |
181-250 |
2100 |
В |
251-350 |
3500 |
Г |
351-500 |
5000 |
Д |
501-750 |
7500 |
Е |
751-ээс дээш |
9500 |
4.Агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрээс агаарт гаргах хаягдлын бохирдуулах бодисын төлбөрийн хувь, хэмжээг килограмм тутамд 1-10 төгрөгийн хязгаарт багтаан Засгийн газар тогтооно.
Төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх
1. Түүхий нүүрсийг гүн боловсруулах замаар үйлдвэрлэсэн, стандартын шаардлага хангасан шинэ төрлийн түлш үйлдвэрлэсэн тохиолдолд боловсруулсан нүүрсний хэмжээгээр төлбөрөөс чөлөөлнө.
2. Нэгж километр зайд явахад 120 грамм болон түүнээс бага хэмжээний нүүрсхүчлийн хий ялгаруулдаг автотээврийн хэрэгслийг төлбөрөөс чөлөөлнө.
3. Энэ хуулийн 7.3-т заасан А-Б ангилалд хамаарах автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн төлбөрийг тухайн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг үйлдвэрлэснээс хойшхи эхний 4 жилд чөлөөлнө.
4. Үр тарианы комбайн, хөдөө аж ахуйн зориулалттай гинжит тракторыг төлбөрөөс чөлөөлнө.
5. Үндэсний аюулгүй байдлыг хангах, нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор түүхий нүүрс олборлодог болон эрчим хүч үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, байгууллагыг төлбөрөөс чөлөөлж, хөнгөлж болно.