Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн I-р байранд өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэр дундаа тулгуур эрхтэний бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгэмшихэд нь туслах сургалт боллоо.
Энэ удаагийн сургалтыг Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагаас санхүүжүүлж, Чингэлтэй дүүргийн 16-р хорооны 6-13 насны 20 хүүхэд, 20 эцэг эхийг хамруулсан юм.
Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн Захиргаа Удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Э.Уянга сургалтынхаа талаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг халамжлах бус бусдаас өөр хэдий ч бусдын чадахгүй зүйлийг чи чаддаг, нийгэмд эрх тэгш байх ёстой гэдгийг ойлгуулах нь чухал. Нийгэм дэх хандлагыг өөрчлөхийн тулд хийж буй анхны алхам бол эцэг эх, асран хамгаалагчийн хандлага, оролцоог өөрчлөх юм” хэмээн ярилаа.
Өнөөдөр сургалт явуулахаас гадна Сэргээн засах эмнэлгийн хөдөлгөөн заслын кабинетэд сэргээн засах дасгал хөдөлгөөн заасан.
Чингэлтэй дүүргийн 16-р хорооны иргэн Н.Энхцэцэг зургаан настай хүүгийн хамт иржээ. Хүү нь дөнгөж төрөөд шарлалт нь арилахгүй байсаар харвалт өгч баруун гар, хөл нь саажсан байна. Тэрээр хүүгээ сургалт дамжаанд явуулж хөгжүүлэх сонирхолтой, их дэмждэг тухайгаа хуваалцсан юм.
Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвөөс явуулж буй уг сургалтыг цаашид дүүргүүдийн өрхийн эмч, хорооны нийгмийн ажилтнуудад явуулахаар төлөвлөжээ. Ингэснээрээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эрт илрүүлэх, тэдний нийгэм дэх оролцоог нэмэгдүүлэхэд дүүргүүдтэй хамтран ажиллана гэдгийг тус төвийн дарга Ц.Ганчимэг онцоллоо.
Л.Булганчимэг