Дүүргийн эрүүл мэндийн төвүүд болон амаржих газрууд хоорондоо уялдаа холбоотой ажиллах шаардлагатай байгааг “Эх барихын тусламж үйлчилгээ-Хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалтын үеэр санал нэгтэй дэмжсэн байна.
Нийслэлийн эрүүл мэндийн газраас энэ сарын уг зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулжээ.
Уулзалтад нийслэлийн эх барих, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй бүх байгууллага харилцан бие биеэ дэмжиж ажиллах, тэргүүн туршлага болон цаг үеийн мэдээллээ солилцож хамтран ажиллах талаар зөвлөлдсөн байна.
Ингээд дараах санал, зөвлөмжийг гарган хэрэгжүүлж ажиллахаар болжээ. Өрхийн болон дүүргийн эрүүл мэндийн төв жирэмсний хяналтын чанарыг сайжруулахад анхаарч ажиллана. Үүнд, жирэмсний хяналтад цаг хугацаанд нь хамрагдахын ач холбогдлыг олон нийтэд таниулахад чиглэсэн сурталчилгаанд онцгой анхаарах юм байна.
Мөн холбогдох байгууллага хоорондын мэдээлэл солилцох үйл ажиллагааг сайжруулах юм байна. Энэ хүрээнд:
- Дүүргийн эрүүл мэндийн төв, амаржих газрууд хоорондоо уялдаа холбоотой ажиллах шаардлагатай удирдлага, эмч, мэргэжилтэн, нэгжийн утасны нэгдсэн жагсаалтыг дотоод хэрэгцээнд зориулан гаргаж хүргэх,
- 2017 оны хоёрдугаар сард амаржих газрын үйл ажиллагааг нийт дүүргийн эрүүл мэндийн төвийн холбогдох удирдлага, эмч, мэргэжилтэнд танилцуулах,
- 2017 оны эхний хагас жилд багтаан аль нэг дүүргийн эрүүл мэндийн төв гурван амаржих газрын холбогдох удирдлага, эмч, мэргэжилтэнд жирэмсний хяналт, эх барихын тусламж, үйлчилгээтэй холбоотой үйл ажиллагааг танилцуулах холбогдох удирдлага, эмч, мэргэжилтэнд танилцуулах,
- Дүүргийн эх барихын эмч нарыг амаржих газрууд ажлын байран дээр дагалдуулан сургах, мэргэжил дээшлүүлэх боломжоор ханган ажиллах,
- Байгууллагын загварын ном (Brandbook)-той болж, хаяг, ажлын хувцас зэргийг жигд болгох Амаржих газрын стандартыг шинэчлэх шаардлагатай гэж үзвэл амаржих газрууд саналаа нэгтгэж Нийслэлийн эрүүл мэндийн газарт ирүүлэх. Нийслэлийн эрүүл мэндийн газар холбогдох байгууллагад уламжлах зэрэг болно.