МҮХАҮТ-аас төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, бизнес эрхлэгчдийн санал, санаачлагыг төрд уламжлах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Business Breakfast” өглөөний уулзалтыг тогтмол зохион байгуулдаг.
Энэхүү уулзалтын 2017 оны анхны зочноор МУ-ын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцлоо. Уулзалтад салбар салбарын төлөөлөл 250 гаруй бизнес эрхлэгчид оролцов. Тэрээр “Манай баг хямралтай нөхцөл байдал үүссэн, боломж бололцоо хомс Засгийн газрыг хүлээж авсан, 500 сая долларыг зөвхөн зээлийн хүүд төлдөг. Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжих замаар орлогын хуримтлал бий болгож, өндөр хүүтэй зээлийг бага хүүтэй зээлд шилжүүлэх бодлогыг нэн түрүүнд баримтлан ажиллаж байна. Засгийн газраасаа илүү хүнд байдалд байгаа үндэсний үйлдвэрлэгчдээ татвараар дарамтлахгүй. Бидэнд боломж байгаа, гарц гаргалгааг хамтдаа олох нь чухал.
Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлж эдийн засгаа төрөлжүүлэх хэрэгтэй байна. Манай улсын хувьд ХАА-д суурилсан боловсруулах үйлдвэрлэл хамгийн боломжтой салбарт тооцогдож байгаа ч эндээс маш бага мөнгө олж байна. Үйлдвэрлэгчид дор бүрнээ болгох гэж зүтгээд байлгүй гадны хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллаж, уламжлалт байдлаа хадгалсан хэрнээ олон улсын стандартад нийцсэн үйлдвэрлэл явуулж, дэлхийд танигдсан борлуулалтын сүлжээтэй хамтрах хэрэгтэй гэлээ” гэв.
Ус цэвэршүүлэх төхөөрөмжүүдийг татвараас чөлөөлж байгаа нь нүдээ олоогүй шийдвэр.
Бизнес эрхлэгчид ОУВС-тай хийж буй хэлэлцээ ямар шатанд явааг тодруулахыг хүсэж, зээлийн дарамтад орсон нь компаниудын буруу гэсэн санал хэллээ.
Мөн цаашид чөлөөт бүсийг хэрхэн хөгжүүлэх талаар лавлав. Энэ асуултад Ерөнхий сайд хариулахдаа “Манай чөлөөт бүсийн хөгжил шууд хоёр хөршөөс хамаардаг. Үйлдвэрлэлийн чөлөөт бүс байгуулах цаг болсон. Бид дандаа худалдааны чөлөөт бүсийн талаар ярьдаг. Цаашид үйлдвэрлэлийн чөлөөт бүс байгуулахад анхаарна” гэв.
Сүүлийн үед агаар, хөрсний бохирдлын талаар их ярих боллоо. Халаалт, халуун ус, бохирын шугам, тоног төхөөрөмж, бохир ус зайлуулах байгууламж зэргийг гадаад улсаас оруулж ирэхэд гаалийн болон импортын татвар төлдөг. Эдгээрээс чөлөөлөх хүсэлтийг хэд хэдэн хүн Засгийн газрын тэргүүнд хандан тавив.
Мөн эээлийн тусгай ангилал бий болгон, ногоон технологи нэвтрүүлж буй аж ахуйн нэгжүүдийг өөр бодлогоор буюу илүү уян хатан нөхцөлтэй зээлээр дэмжвэл агаар, хөрсний бохирдлоос ангижирна гэсэн санал дэвшүүлэв. Гэтэл одоо ус цэвэршүүлэх төхөөрөмжүүдийг татвараас чөлөөлж байгаа нь нүдээ олоогүй шийдвэр гэж шүүмжилсэн юм.
Импортын татварын бодлогоо бүсчлэн, шинээр боловсруулвал нийслэлийн тулгамдсан асуудал болох төвлөрлийг сааруулна гэдэг саналыг ч бизнес эрхлэгчид дэвшүүлэв.
Уулзалтын үеэр гаргасан бусад саналууд
- Хятадад цагаан идээ экспортлох гэрээ байдаггүй тул Засгийн газрын түвшинд энэ асуудлыг хэлэлцэн, гэрээ байгуулах,
- Бизнес эрхлэгчдийг намын харьяалал хамааралгүй, дэмжих,
- АНУ-ын Засгийн газар манай хөдөө аж ахуйн салбарыг ихээхэн сонирхож, хөрөнгө оруулах хүсэлтэй байгааг харгалзан, хамтран ажиллах
- Ой, жимс, зөгийн аж ахуйнууд маш их ирээдүйтэй ч эрх баригчид үл тоомсорлодог. АНУ, ЕХ-той Чөлөөт худалдааны гэрээ байгуулан, БНХАУ-аас давуу байдал олж авах,
- Засгийн гарын мөрийн хөтөлбөрт эдгээрийг хөгжүүлнэ гэж заасан. Шаамарт аж үйлдвэрийн парк байгуулах ажлыг хэрэгжүүлэх зэрэг юм.