Бид нэгдүгээр сарын 20-нд “Маркетинг 2017” лекцээ тавих гэж буй Маркетингийн Зөвлөх Э.Энхбаттай ярилцлаа.
-Та “Маркетинг 2017” лекцийнхээ талаар дэлгэрэнгүй танилцуулаач?
-Би 2016 оны аравдугаар сард дэлхийн маркетингийн чуулганд оролцсон юм. Чуулганы үеэр маркетингийн үндэслэгч Филип Котлер хэмээх хүнтэй уулзаж, олон улсын эрдэмтдийн сонирхолтой лекцүүдийг сонссон юм. Энэ бүгдээс өөрийн олж авсан мэдлэг болон Монголын маркетеруудад хэрэгтэй гэсэн мэдээллээ түүвэрлэн хүргэх зорилгоор энэ лекцийг зохион байгуулж байна.
Манай Вишн групп зургаа дахь жилдээ маркетингийн салбарт ажиллаж байна. Энэ хугацаанд өөрсдийн олж авсан туршлага, дэлхийн чиг хандлага, Монгол дахь маркетингийн салбарын хөгжил, цаашид Монголын маркетерууд юун дээр анхаарах вэ гэдэг талаар ярина.
Нийгмийг хөгжүүлж, сайн сайхан зүйл рүү чиглүүлэхэд маркетеруудын оролцоо их чухал. Энэ боломжийн талаар жишээ дурдаж харуулна. Өөрөөр хэлбэл энэ лекцээс маркетерууд энэ жил ажлаа хэрхэн хийх санаа мөн нийгмийн бухимдал болон асуудлуудыг өөрсдийн чадлаар хэрхэн өөрчилж болох вэ гэдгийг мэдэх болно.
-Лекцийн үнэ хэд вэ?
-Тасалбар 30 мянган төгрөгийн үнэтэй. Энэ бол үнэтэй ресторанд ороод ганц хоол авч идэх л мөнгө шүү дээ. Лекцээ төлбөртэй зохиож байгаагийн учир нь үнэгүй юманд хүмүүс ач холбогдол өгдөггүй.
Хүмүүсийн мэдлэг, туршлагыг үнэ төлбөргүй олж авна гэдэг нэгдүгээрт тухайн хүндээ үнэ цэнэгүй болдог. Жишээ нь би танд нэг санаа хэлэх гээд байдаг гэвч та надад ямар ч мөнгө төлөөгүй нөхцөлд та миний санааг чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг юм. Хэрэв хэн нэгэн хүн надад мөнгөө төлчхөөд санаа сонсох үед анхаарч сонсдог юм.
Мөн оюуны бизнесийг үнэлэх үнэлэмж Монголд дөнгөж хөгжиж байна. Би Монголын менежментийн зөвлөхүүдийн институтийг үүсгэн байгуулж байлаа. Тэр үед Европын сэргээн босголт хөгжлийн банктай ажилладаг байхад гаднын зөвлөхүүдийн өдрийн ханш Монголчуудынхаас дөрөв, тав дахин өндөр байсан. Гэвч би тэднээс дөрөв, тав дахин хямд ч гэсэн Монголдоо үнэтэй сонсогдоод байдаг. Хүмүүс хүнээс зөвлөгөө авч, мэдлэг оюуныг нь хуваалцсаны төлөө мөнгө төлж сурах хэрэгтэй.
-2017 оны маркетингийн чиг хандлага яаж өөрчлөгдөж байна вэ?
-Монгол орон даяар маркетингийг сурталчилгаа гэж ойлгодог. Харин маркетеруудыг борлуулалтаа дэмжих зорилготой реклам хийдэг хүмүүс гэж ойлгоод байдаг. Гэвч маркетинг өнөөдөр бизнесийн шийдэл болчхоод байна. Жишээ нь танай байгууллага контентоо яаж хийх, хэрхэн хүмүүст хүргэх, бизнесээ яаж хийх вэ гэдгийг маркетингийн алба шийддэг. Өөрөөр хэлбэл бүх бизнесийн суурь нь маркетинг байдаг юм.
Гэтэл өнөөдрийг хүртэл Монгол компаниудын маркетингийн албыг харахаар бараагаа л зарах дээр төвлөрдөг.
-Тэгвэл Монголын маркетеруудад юу гэж зөвлөх вэ?
-2017 онд Монголын маркетеруудыг илүү хэрэглэгч төвтэй ажиллаасай гэж хүсэж байна. Манайхан сурталчилгаагаа л цацаад байвал хүмүүс ирж байгаа мэт сэтгэдэг. Үнэнч хэрэглэгчдийг яаж бэлддэг вэ, яаж хэрэглэгчиддээ хүрч ажиллах ёстой вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Ялангуяа эдийн засгийн хямралтай байгаа өнөө үед масс руу цацаж байгаа реклам бол элс рүү цацаж байгаа ус шиг үр дүнгүй.
Маркетингийн үе шат бол бүтээгдэхүүнд төвлөрсөн, хэрэглэгчид, брэндэд төвлөрсөн гэж явдаг. Одоо бол нийгэмд чиглэсэн гэх хөгжил шинээр гарч ирж байна. Манайх одоо болтол бүтээгдэхүүнд төвлөрсөн хөгжил дээрээ л явж байна.
-Сошл хуудсууд идэвхтэй болоод хүн бүр маркетер болох боломжтой болжээ. Мөн хэт их хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байгаа өнөө үед маркетингийн салбар ямар бодлого баримтлавал тохиромжтой вэ?
-Хүн болгон л маркетер байх боломжтой. Ялангуяа сошлын тэлэлт хэрэглэгчдийн хүчирхэгжилтийг харуулж байна. Жишээ нь нэг бүтээгдэхүүний талаар хэрэглэгч сөрөг пост оруулахад маш хурдан түгдэг. Харин маркетерууд үүнийг өрсөлдөгчөөс хийсэн зохион байгуулалттай хар пиар гэж хардаг. Маркетерууд эерэг байж, хэрэглэгчдээ хүндлэх хэрэгтэй байна.
Цөөхөн хүн амтай Монгол улсын хувьд хэвлэл мэдээллийн хэрэгсэл маш их болсон нь эмзэг асуудал. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд маркетеруудийн төлсөн мөнгөөр амьдардаг. Тэгэхээр маркетеруудад ямар их хүч байгаа вэ гэдгийг лекцэн дээрээ ярина. Бидэнд нийгмийг өөрчлөх маш их хүч байна. Нийгмийн хар бараан зүйлсийг бид зар сурталчилгаагаар дамжуулан эерэг тал руу нь өөрчлөх боломж бий.
-Баярлалаа. Амжилт хүсье.
Та “Маркетинг 2017” лекцийн тасалбар авах бол 94090001 болон 90091019 дугаарт холбогдоорой.