Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас сурагчдын амралтыг сунгахгүй байх шийдвэрийг гаргахаар болжээ.
Яагаад ийнхүү шийдвэрлэх болсон талаараа тус яамнаас өнөөдөр 11.00 цагт хэвлэлийн хурал зарлан мэдээлнэ.
Хэвлэлийн бага хурал БСШУСЯ-нд болно.
ТАЙЛБАР
Өчигдөр буюу нэгдүгээр сарын 16-ны 19.30 цагт манай сайтад "Сурагчдын амралтыг сунгахгүй" гэдэг мэдээлэл гарсан. Учир нь 17.00 цагийн үед Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нар БСШУС-ын сайд Ж.Батсуурьтай уулзаж томуугийн дэгдэлт буурсан талаарх мэдээллийг өгчээ. Тиймээс сурагчдын амралтыг сунгахгүй гэдэг шийдвэрт хүрч, БСШУСЯ-ны эх сурвалж ийм шийдвэр гарсан талаар мэдээлсэн юм. Харин 21.00 цагт Ерөнхий сайд БСШУСЯ-нд чиглэл өгч, шийдвэрээ цуцлах үүрэг өгсөн байна.
Манай мэдээлэл гарсны дараа эцэг, эхчүүдээс Ерөнхий сайд болон Ж.Батсуурь сайдын гар утас руу амралтыг сунгах тухай мессэжүүд илгээхийг нийгмийн сүлжээгээр уриалж, ихээхэн сөрөг байр суурь илэрхийлж байсан юм.
БСШУСЯ-наас гаргасан мэдээллийг шуурхай хүргэхийн тулд "Сурагчдын амралтыг сунгахгүй" гэсэн албан бус шийдвэрийг нийтэлсэндээ уншигчдаас хүлцэл өчиж байна.
Та бүхэн ЭНД ДАРЖ сурагчдын амралтыг сунгах болсон талаарх мэдээллийг хүлээн авна уу.