БНХАУ-ын зүгээс Хонконгийн хоёр удирдах дээд албан тушаалтныг гурван сард болох захирагчийн сонгуульд өрсөлдөх боломж олгох зорилгоор албан тушаалаас нь чөлөөлөхийг зөвшөөрсөн байна.
Хонконгийн захирагчийн сонгуульд БНХАУ-ын төрийн консолын газрын Санхүү эрхэлсэн нарийн бичгийн дарга Жон Цан болон хотын Ерөнхий нарийн бичгийн дарга Кэйри Лам нар өрсөлдөхөөр болсон Шинхуа агентлаг мэдээлэв.
Британийн хуучин колони болох Хонконг нь 1997 онд Хятадын засаг захиргаанд эргэн ирсэн. Ирэх гуравдугаар сард сонгогдох шинэ удирдагч нь Хятадын эдийн засаг зогсонги байдалтай байгаа энэ үед Хонгконгийн өрсөлдөх чадварыг хэвээр хадгалах, Бээжин дэх коммунист намын удирдагчид болон бүх нийтээр сонгуульд оролцох эрхийн төлөө тэмцэгчдийн хоорондох удаан хугацааны зөрчлийг шийдвэрлэх сорилттой тулгарах юм.
Жон Цаныг Хонконгийн захирагчаар сонгогдох хамгийн өндөр магадлалтай хэмээн яригдаж буй.
Өдгөө 65 настай Цан энэ талаар ямар нэгэн тайлбар хэлээгүй байгаа бөгөөд цаашид хэрхэх тухайгаа албан ёсоор мэдэгдээгүй байна. Харин 59 настай Лам өнгөрсөн пүрэв гаригт албан тушаалаасаа огцорч, гуравдугаар сарын 26-нд болох захирагчийн сонгуульд оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдсэнээс хойш томоохон өрсөлдөгчдийн нэг болоод байна.
7.2 сая оршин суугч бүхий хотын шинэ захирагч нь Бээжингийн үнэнч дэмжигчдээс бүрдсэн 1200 хүний бүрэлдэхүүнтэй сонгогчдын саналаар сонгогдон гарч ирэх юм.
БНХАУ Хонконгийг өндөр түвшний автономит дэглэмийн дор “Нэг улс, хоёр систем” зарчмаар удирддаг. Бээжингийн дэмжлэгийг авсан захирагч Люн Чун-ин арванхоёрдугаар сарын эхээр сонгуульд дахин өрсөлдөхгүй хэмээн мэдэгдсэн нь гэнэтийн мэдээ болсон юм.
Эх сурвалж: www.reuters.com