“Ширээний ном” нэртэй шинэ булан хөтлөн явуулахаар боллоо. Олны танил эрхмүүд ширээндээ ямар бүтээл “залж”, шимтэн уншдаг талаар энэ буландаа цувралаар оруулах юм. УДЭТ-ын найруулагч Ч. Түвшингийн ширээний номыг энэ удаад онцолж байна. Түүний ухаарал, утга зохиолын тухай бодлууд, урлагийн сайхныг эрэн хайх хүсэл нь бүгд Жек Лондоны “Мартин Иден” романаас эхлэлтэй.
Энэхүү бүтээл нь түүний ширээнд хүндтэй байр суурь эзэлж, ганцаардсан үед найз, гунигласан үед тайтгарал болж өгдөг байна. Ч.Түвшин ““Мартин Иден” бол тэр чигтээ хүний ертөнц юм. Өөрийгөө олж харахын ухаан юм. Би энэ бүтээлээс цаг ямагт тэсвэр тэвчээр, мэдрэмж, үнэлэмжийг авдаг. Бас заримдаа өөрийгөө олж хардаг” гэв. XIX зууны сүүлч XX зууны эхэн үеийн Америкийн утга зохиолд Ж.Лондоны уран бүтээл ихэд алдаршсан байдаг.
Японы ойролцоох далайн салхины талаар өгүүлэл бичсэнээр түүний зохиолч болох зам эхэлсэн юм. Агуу зохиолчийн утга зохиолын бүтээлийг гурав хураан авч үзвэл “Мартин Иден” романаа дунд үед нь бичжээ. Энэ зохиолд саятан Батлер , хөрөнгөтөн Морз, ажилчин залуу Мартин Иденийн дүр гарна. Мартин шүлэг бичиж, ном уншингаа ажил хийж, хоол, байр, хувцасны мөнгөө өр зээл тавин төлдөг байв.
Сонин сэтгүүлд өөрийн бичсэн шүлэг, нийтлэл зэргээ уйгагүй явуулсан ч тэдгээрийг нь редакторууд буцаадаг. Түүнийг нийгмээрээ хавчин гадуурх аж, коммунист гэж буруушаана. Хэн бүхэн түүнийг урвагч хэмээдэг. Олон сар зовж зүдэрсэн ч түүний зохиолууд нь нэрд гарч мөнгө олох цаг ирдэг. Гэвч эцэст нь Мартин сэтгэлээр унаж, тэр далай руу орж нас бардаг утга агуулгатай бүтээл юм.
Т.Батсайхан