Сүүлийн үед бидний хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүн, буруу дадал зуршлаас болоод шүдний өвчлөл нэмэгдсэн. Ялангуяа 0-5 насны хүүхдийн шүдний өвчлөл нэмэгдсэн гэж албаны хүмүүс хэлж байна. Үүнийг нэмэгдэхийн хэрээр хувийн эмнэлэг олширсон. Нийслэлд шүдний хувийн эмнэлэг гэхэд л 200 гаруй байна. Ингээд бодохоор элдээс элд хэрэгцээ, шаардлага ямар нь байгааг харж болох юм. Гэхдээ аль эмнэлэг чанарын шаардлага хангаж байгааг шууд мэдэх аргагүй. Уг нь жил ирэх тусам шүдний эмнэлгийн тоног төхөөрөмж сайжирч, амралтын өдрүүдэд, цаашлаад бүр 24 цаг ажилладаг болсон нь сайшаалтай. Гэвч тэдгээр эмнэлэг хяналт шалгалтад хэр үнэлгээ авдагийг үйлчлүүлэгчид тэр бүр судалдаггүй.
Ингээд бид эмнэлгүүдийн орчин нөхцөл, үйлчилгээ, үнэ тарифийг сонирхож Хүүхдийн 100-д байрлах “Сүүн шүдхэн”, III, IV хорооллын ахуй үйлчилгээний автобусны буудлын ард байрлах 24 цагийн шүдний эмнэлгийг зорилоо. 24 цагаар ажилладаг эмнэлэг нь нэлээд сэрүүхэн, гэрэл муутай, орчны тохижилт нь хүмүүст таатай сэтгэл төрүүлэхээр биш аж.
Харин “Сүүн шүдхэн” эмнэлгийн үүдээр ормогц хүүхдүүд өмсөх углааш, зурагт самбарууд, тоглоомын талбай гээд зай багатай ч тав тухтай орчин угтсан. Эмчилгээний үнийн хувьд нэг шүд авахад 20000-30000, ломбо тавихад 20000-25000, мөн сувгийн эмчилгээ хийлгэхэд 20000-25000 төгрөг төлнө. Дээрх хоёр эмнэлгийн ханш хоорондоо ойролцоо байв.
Нэг хүнд ногдох шүдний эрүүл мэндийн зардал 35 ам.доллар
Гэтэл зарим эмнэлэг тэнгэрт хадсан үнэтэй байх нь ч бий. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 120 мянгатад орших “Арона” эмнэлэг нэг шүд ломбодуулахад 180 орчим мянган төгрөг авдаг тухай нэгэн үйлчлүүлэгч хэллээ. Шүдний эмнэлгүүд хүмүүсийн хэрэгцээнд дөрөөлөн өөрсдийн хүссэн үнээ хэлж, хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчиж байна хэмээн дээрх үйлчлүүлэгч дүгнэв.
Шүдний эмчилгээний төлбөр бусад үзлэг, эмчилгээтэй харьцуулахад өндөр байгаа юм. Жишээлбэл, эхо 15000, рентген 10000-15000, уламжлалт эмчилгээ бүх төрлийн шарлага 5000-8000, хүүхдийн үзлэг 10000-15000 төгрөгийн ханштай байдаг юм билээ.
Олон улсад шүдний эмнэлгүүдийн стандартыг тогтоодог хороо гэж бий. Тус хороо нь шүдний эмнэлгийн “ISO/ TC106” гэсэн 156 стандартыг 2007 онд боловсруулжээ. Шүдний ISO/TC106 хороонд 46 улс гишүүнээр элссэн бөгөөд 25 нь идэвхитэй оролцож, 21 нь ажиглагчийн байр суурьтай байдаг аж. Уг стандартад шүдний бүтээгдэхүүн, амны хөндийн ариун цэвэр, эмнэлгийн тоног төхөөрөмж, эм эмчилгээний бүтээгдэхүүн, эмчилгээ, орчин, үйлчилгээ гээд бүх зүйлд хяналт тавина.
Түүнчлэн олон улсын шүдний бүтээгдэхүүний худалдаа, үнэ зэрэгт хяналт тавьж, стандарт тогтоодог ажээ. Жишээ нь, олон улсын стандартад нэг шүдэнд нэг удаа, нэг л эмчилгээ хийхэд ердийн үнэ нь 9.03 ам.доллар, дээд үнэ нь 15.58 байдаг. Нэмж хэлэхэд олон улсад энэхүү стандартыг мөрдөх болсноор шүдний өвчлөл багасаж, хэвийн хэмжээнд буюу 15-20 хувьд хүрсэн нь тогтоогджээ.
СТАНДАРТГҮЙ ЭМНЭЛГҮҮД
Харин манай улсад өнөөдөр шүдний эмнэлгүүдэд тогтоосон стандарт, үнэ ханшийг нь хянадаг газар алга. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтний хэлснээр шүдний эмнэлгийн стандартыг одоо л боловсруулж эхэлж байгаа талаар ярьсан. Ерөнхийдөө зах зээлийнхээ голдирлоор л зохицуулагддаг юм байна.
Монголд шүдний өвчлөл 71.4 хувь. Олон улсад 25-аас дээш хувьд хүрвэл аюултай гэж үздэг
Монгол Улс 1993 оноос хойш шүд цоорох өвчний талаар судалгаа хийж эхэлжээ. Уг судалгааг 4-5 жилийн зайтай хийдэг. Судалгаагаар нийслэлийн хэмжээнд сүүлийн 20 жилд 5-6 насныхны дунд 87, 12 насныхны дунд 65, 18 настай хүүхдүүдийн 68 хувь нь шүдний өвчинд нэрвэгдсэнийг тогтоосон аж. Улсын хэмжээнд авч үзвэл шүдний өвчлөл бараг 72 хувьтай байна. Гэтэл олон улсад 25-аас дээш хувьд хүрвэл аюултай гэж үздэг юм билээ. Тэгэхээр шүдний өвчлөл манай улсад аюулын харанга дэлдэхээр хэмжээнд хүрсэн гэсэн үг.
Өвчлөл нэмэгдэх болсон шалтгаан нь хоол хүнс, буруу хэвшлээс гадна агаарын бохирдолтой шууд холбоотой байдгийг судлаачид хэлж байна. Мөн шүдний эмнэлгүүдийн үйлчилгээ, орчин нөхцөл, тоног төхөөрөмж ч нөлөөлж байгааг үгүйсгэхгүй гэдгийг Нийслэлийн шүдний төвийн эмч нар анхааруулав. Монголд шүдний эмчилгээ оношилгооны үндсэн баримт бичиг гэж бий. Үүнд, 0- 16 насны хүүхдүүдийн шүдний тусламжийг төр хариуцаж, 16-55 настай эмэгтэй, 16-60 настай эрэгтэй хүмүүс шүдний төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг төлбөртэй авна гэж заасан байдаг. Харин тэтгэврийн насны хөгшчүүл гурван жилд нэг удаа хиймэл шүд үнэгүй хийлгэх боломжтой гэнэ.
ШҮДНИЙ ЭМНЭЛГИЙН 55 ХУВЬ НЬ БОХИР БАГАЖТАЙ БАЙЖЭЭ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас дээрх асуудлын талаар “Манайд шүдний эмнэлгүүдийн талаар өнгөрсөн онд өргөдөл, гомдол ирээгүй учир хяналт, шинжилгээ хийгээгүй” гэв. Хамгийн сүүлд 2015 онд нийслэлийн долоон дүүргийн 96, 20 аймгийн 105 эмнэлэг, дөрвөн кабинетэд шалгалт хийжээ. Үзлэг, эмчилгээнд хэрэглэх ариун багаж, хэрэгслийн 566 сорьц буюу нийслэлд хяналт шинжилгээнд хамрагдсан эмнэлгүүд 100, аймгуудын 95 хувь нь нянгийн бохирдолгүй гарсан байна. Мөн ариутгал, халдваргүйтгэлийн бодисын дээжинд хийсэн шинжилгээгээр нийслэл 100, орон нутагт 98 хувь нь халдваргүйжүүлэх үйлчилгээ үзүүлсэн аж.
Гэхдээ эмнэлгийн байрандаа ариутгалын хэсэгтэй 73 эмнэлгийн 55 хувь нь бохир багаж хэрэгсэлтэй, материал хадгалах тусдаа өрөөгүй, агааржуулалтын системгүй байсан. Мөн ариутгалаа гэрээгээр хийлгэдэг эмнэлгүүд зориулалтын тээврийн хэрэгсэлгүй, хэрэглээгүй ариун багаж материалын хадгалах хугацааг баримталдаггүй, удаан хадгалдаг нь илэрчээ. Эдгээр зөрчил нь шүдний эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварт өртөх нөхцөлийг бүрдүүлдэг байна. Шүдний эмчилгээний төлбөр бусад үзлэг, эмчилгээтэй харьцуулахад өндөр байгаа юм.
73 эмнэлгийн 55 хувь нь бохир багаж хэрэгсэлтэй байжээ
Өндөр хөгжилтэй оронд чанартай, баталгаатай эмчилгээг санал болгохоос гадна шүдний эрүүл мэндийн зардал нэг хүнд жилд 2000 ам.доллар ногддог.
Харин манай улсын хувьд 35 ам.доллар байдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон байдаг. Тэгтэл ийм хэмжээний зардлыг манайхан гаргах нь битгий хэл талд нь ч хүрдэггүй. Ядаж улсаас энэ тал дээр анхаардаггүй юм аа гэхэд энэ олон шүдний эмнэлгүүддээ үйлчилгээ, үнэ, орчинд нь зохих стандартыг тогтоож, шинэчлэх цаг хэдийнэ болжээ.
ТОДРУУЛГА: Б.Батцоож: Шүдний эмнэлгийн стандартыг одоо л боловсруулж байгаа
Шүдний эмнэлгүүдэд мар шалгуураар, хэрхэн зөвшөөрөл олгодог талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн, хувийн хэвшлийн, эрүүл мэндийн байгууллагын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Батцоожоос тодруулсан юм.
-Шүдний эмнэлгүүдэд үйл ажиллагаа явуулах эрх буюу лиценз олгохдоо ямар шаардлага тавьдаг вэ?
-Лиценз олгохдоо Аж ахуйн ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуулийн хүрээнд хэд хэдэн шаардлага тавьдаг. Уг зөвшөөрлийг авахдаа аж ахуйн нэгж байгууллага хүсэлт ирүүлж, хуулийн дагуу 18 төрлийн материал бүрдүүлж өгдөг. Үүний нэг нь төсөл бичих юм. Тухайн байгууллагын бүрдүүлсэн материал бүрэн, бичсэн төслийг хэрэгжих боломжтой гэж үзвэл манайх орон тооны бус шинжээч томилдог.
Томилсон шинжээч тухайн аж ахуйн нэгжийн ажиллах орчин, тоног төхөөрөмж, бүрдүүлсэн материалын үнэн бодит байдал болон төсөл хэрэгжих боломжтой, эсэхийг шалгаж үзээд дүгнэлт гаргадаг. Ингээд шинжээч үйл ажиллагаа явуулах боломжтой гэж үзвэл, комиссын хурлаар оруулж хэлэлцээд тусгай зөвшөөрлийг олгодог. Гол нь алслагдсан, хүн ихээр суурьшсан газар байна уу, сүүлийн үеийн тоног төхөөрөмж нэвтрүүлсэн үү, улсын шүдний эмнэлгийн ачааллыг хуваалцах боломжтой юу гэдгийг нь харгалзаж үздэг. Мөн тусгай зөвшөөрлийг жилд тэд гэж заасан хязгаар байхгүй.
-Шүдний эмнэлгүүдийн үнийн талаар мөрдөх журам байдаг уу?
-Бид үнэ тарифийн асуудалд оролцдоггүй. Энэ бол бизнесийн байгууллагын өөрийнх нь асуудал. Тиймээс үнээ өөрсдөө тогтоодог.
-Эмнэлгүүдийн байрлах газар, ажиллах орчин нь янз бүр. Энэ талаар тогтоосон стандарт байдаг уу?
-Хувийн хэвшлийн эмнэлгүүдийн стандарт гэж байдаггүй. Одоо Эрүүл мэндийн яаманд боловсруулж байгаа. Ариутгалын хэсэг заавал байх ёстой, агаарын урсгалтай, эмчилгээний орны хэмжээ зэргийг тусгасан байгаа. Энэхүү стандартыг боловсруулж дуусахаар асуудал арай өөр болох байх.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ: Б.Өнөрбилэг: Эм, тарианы өртөг өндөр учраас эмчилгээ үнэтэй
Бид шүдний өвчлөл ямар хэмжээнд хүрээд байгаа талаар нийслэлийн Шүд, эрүү нүүрний эрүүл мэндийн төвийн, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Өнөрбилэгээс тодрууллаа.
-Шүдний өвчлөл ямар хэмжээнд байна вэ?
-Сүүлийн жилүүдэд шүдний өвчлөл эрс нэмэгдэж байна. Энэ нь нийгмийн байдлаас харагддаг. Учир нь 2013 оноос хойш манай шүдний төвд ирж үйлчлүүлж байгаа хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн. Энэ нь хямрал буюу эдийн засгийн байдал муудсанаас болж байгаа юм. Шүдний эмчилгээ сайжирч байгаа ч өвчлөл гамшигийн байдалд хүрсэн хэвээр байна.
-Шүдний хувийн эмнэлгүүдийн тоо олширох нь ямар нөлөөтэй вэ?
-Би хувьдаа сайн гэж бодож байна. Учир нь энэ олон өвчтөнийг улсын эмнэлэг эмчилж дийлэхгүй. Тэгэхээр хувийн эмнэлгийн тус нэмэр их.
-Хувийн эмнэлгүүдийн зарим нь орчин нөхцөл муутай, түрээсийн байранд аргацаадаг олон эмнэлэг байна?
-Тийм ээ. Хувийн гэлтгүй улсын байгууллага болох манайх ч гэсэн түрээсийн байранд 10-аад жил болж байна. Гэхдээ түрээсийн байранд байлаа ч эмчилгээний чанар, хэрэглэж байгаа эм тариа муу гэсэн үг биш шүү дээ. Гадаадад мэргэжил дээшлүүлээд ирсэн олон эмч ажиллаж байна. Манай шүдний эмч нар үнэхээр сайн. Би хувьдаа их үнэлдэг.
-Хувийн эмнэлгүүдийн эмчилгээний тариф арай л өндөр үнэтэй санагддаг?
-Үнэндээ хувийн эмнэлгүүдэд эмчилгээний тогтоосон тариф олон улсын жишгийн дагуу л байдаг. Шүдний эмчилгээний үнэ өртөг үндсэндээ тоног төхөөрөмжиндөө шингэдэг. Манайх шүдэнд хэрэглэгдэх эм тариа, техник төхөөрөмжөө өөрсдөө үйлдвэрлэдэггүй. Тэгэхээр гадаадаас худалдаж авахаас өөр аргагүй байдаг. Иймээс өртөг өндөр байгаа юм.
Шүдний эмчилгээ нь цаг хугацаа, хөрөнгө мөнгө их шаардсан нарийн мэргэжлийн эмчилгээ үйлчилгээний төрөлд хамаардаг. Иймээс Нийслэлийн хэмжээнд нэг өрх зөвхөн нэг хүүхдийнхээ шүдийг бүрэн эрүүлжүүлэхэд 120000 төгрөг зарцуулж байна. Гэхдээ хүүхдийн шүдний өвчлөлөөс шалтгаалаад давтан эмчилгээний өдөр ч өөр өөр байдаг. Тиймээс эрүүл аюулгүй орчинд амьдарч, химийн бордоогүй эрүүл хоол хүнс хэрэглэж байж шүдний өвчлөлөөс салж болно. Хамгийн гол нь хүмүүсийн хооллолт, ариун цэврийн зөв дадал чухал байна.
Г.Оюунтөгс