Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Ази-Номхон далайн бүс нутагт маш чухал нөлөөтэй гэгдэх Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутертогийн гэрт айлчилсан анхны гадаадын удирдагч боллоо.
Зарим улс орны удирдагч Ерөнхийлөгч Родриго Дутертегийн мансууруулах бодис наймаалагчдын эсрэг явуулж буй арга хэмжээг анхааралтай ажиглаж буй нь нууц биш. Харин Японы Ерөнхий сайд Минданао арлын өмнөд хэсэгт орших Давао хот дахь ноён Дутертегийн гэрт зочилсон нь ноён Абэ хувийн нөхөрлөлийг илүүд үзэж буйн илрэл биз ээ.
Вандуйтай шөл, цагаан будааны бялуугаар өглөөний зоог барьсан тэд ноён Дутертегийн гэрт тавтай уулзсаныхаа дараа тэд устаж буй аварга филиппин бүргэдийг үзэх ёслолд оролцов. Ерөнхийлөгч Дутертегийн бэлэглэсэн бүргэдийн зургийг ноён Абэ Сакура хэмээн нэрлэжээ.
Түүнчлэн ноён Абэ Филиппин улс Хятад, Япон хоёрын дунд өрнөж буй геополитикийн дайны зүрхэн тушаа байрлалтай газар нутаг гэдгийг нь онцолжээ. Тиймдээ ч хүн амын насжилт залуу, АНУ-тай ойр харилцаатай тус улсад өгөөмөр анхаарал тавихаа илэрхийлсэн байна.
Ноён Абэгийн биеэ дээд зэргээр авч явж буй дипломат соёл болон ноён Дутертегийн хөршүүдтэйгээ хоёргүй сэтгэлээр харилцах хүсэл зэрэг нь энэ хоёр улсын харилцааны шалгуур болно гэдгийг хэвлэлүүд онцолж байна. “Хятад, Япон хоёрын хооронд өрнөж буй дайнаас хүртэж буй ихээхэн ашгийн төгсгөл нь ноён Абэтай хамт дагалдаж ирснийг ноён Дутерте оюундаа ч, сэтгэлдээ ч ухаарч байгааг асуултгүй ойлгомжтой” хэмээн Манила дахь De La Salle их сургуулийн улс төрийн шинжээч, дэд профессор Ричард Жавад Хидариан тайлбарлав.
Ноён Абэ тус улсад ирэх таван жилд нэг их наяд иен буюу есөн тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээ амлажээ. Энэ хөрөнгөөр Манила хотод метро барьж, Филиппиний эргийн хөлөг болон нисэх онгоцны хамгаалалтыг нэмэгдүүлэхэд зарцуулах юм байна. Хөрөнгө оруулалт, ажлын байрны маш том эх сурвалж буй Японы байр суурь ноён Дутертегийн хувьд маш том хөшүүрэг болох нь тодорхой.
Түүнчлэн цэргийн дэглэмтэй Мьянмарын талаар урт хугацаанд баримталж буй Японы бодлогын дагуу ноён Абэ Ерөнхийлөгч Дутертегийн мансууруулах бодисын эсрэг зарласан дайнд нь ямар нэг шүүмжлэл хэлсэнгүй. Харин ч бүүр мансууруулах бодист донтогсдын эмчилгээнд зориулж сан байгуулах саналтайгаа илэрхийлжээ.
Японы удирдагч Дутерте шиг хүчирхэг нэгэнтэй уран, сүйхээтэй, хувийн чанартай дипломат арга барилаар харьцсанаар Хятадын усан орон зай дахь их тэтэлтээс хамгаалахад дэм болно. Мөн Филиппин гадаад бодлогоо эрс өөрчлөхөөс сэргийлж буй алхам юм хэмээн судлаач Хидариан хэлэв.
Ерөнхийлөгч Родриго Дутерте АНУ-ын колоничлолыг бүр мөсөн зогсоохоо амлаад буй. Түүнчлэн Өмнөд Хятадын тэнгис дэх маргааны асуудлаар Бээжингийн эсрэг гаргасан олон улсын шүүхийн шийдвэрийг ч үл хэрэгсэж байгаа юм.
Энэ бүх алхам Хятад Токиод түгшүүр төрүүлж мэдэх ч үүнээс илүүтэй Филиппиний дээд түвшний сайд нарын үг яриа, байр суурийг хэмжсэн алхам байв. Филиппиний гадаад хэргийн болон батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга Перфекто Ясай Жр, Дельфин Лорензана нар өнгөрсөн сард FT-д өгсөн ярилцлагадаа Манила Вашингтон болон бусад хүчинтэй таатай харилцаатай байх хүсэлтэйг онцолжээ.
Харин Японы олон улсын харилцааны асуудал эрхэлсэн хүрээлэнгийн гишүүн Риосуке Ханада “Улс төрийн хувьд ч, эдийн засгийн хувьд ч өрсөлдөөн өрнөж байна” хэмээв. Тэрбээр мөн Япон улс Хятад шиг их мөнгө цацаж чадахгүй ч Филиппинд технологи болон чадавхиа сайжруулахад нь дэмжлэг үзүүлж чадна гэж үзжээ.
Түүнчлэн энэ жил Зүүн өмнө Азийн орнуудын нийгэмлэгийг толгойлж буй ноён Дутерте АНУ-аар ахлуулсан Транс номхон далайн түншлэл амжилтгүй болсны дараа бүс нутгийн худалдааны шинэ замыг тогтооход голлох үүрэг гүйцэтгэх боломжтой гэдгийг судлаачид онцолж байна.
Ноён Дутерте бол Японы Засгийн газрын харьяа байгууллагууд, бизнес эрхлэгчидтэй Давао хотын захирагч байх үеэсээ харилцаж ирсэн нэгэн. Энэ бүх албан болон албан бус холбоо харилцаа нь одоо хоёр орны харилцааг жолоодоход гол цулбуур болно.
Давао хотоос Австралийг зорьсон ноён Абэ мягмар гарагт Токио руу буцахаасаа өмнө Өмнөд Хятадтын тэнгисийн эргийн хоёр улс болох Индонез, Вьетнамд айлчилна.
Робин Хардинг, Майкл Пийл