Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын амралтын хугацааг сунгах шийдвэр гаргаснаа мэдээллээ.
Сурагчдын хоёрдугаар ээлжийн амралт хуваарийн дагуу энэ сарын 19-нд орох байв. Амралтын хуваарийг сунгах тухай хүсэлтэд хариу өгөхийн өмнө томуугийн дэгдэлтийн мэдээг харж, дэгдэлт нэмэгдвэл амралтыг сунгана гэж байсан.
Өнгөрсөн долоо хоногийн мэдээгээр нийслэлд томуугийн тархалт буурсан бөгөөд энэ нь хөл хорио тогтоох хэмжээнд хүрээгүй. Гэвч Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх долоо хоногт ихэнх нутгаар эрс хүйтэрч, цасаар шуурна гэж мэдээлсэнтэй холбогдуулан БСШУС-ын сайд сурагчдын амралтыг нэгдүгээр сарын 30-ныг хүртэл сунгах тушаал гаргасан гэж тус яамны Бодлогын хэрэгжилтиыг зохицуулах гакрын дарга М.Мөнхбаатар мэдээлэв. Түүнээс сэтгүүлчид цөөн асуултад хариулт авлаа.
-Амралтыг сунгаснаар сурагчдын зуны амралт хойшлогдох уу?
-Зуны амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй. Амарсан хугацааг сурагчдын гуравдугаар ээлжийн амралтыг долоо хоногоор богиносгох замаар нөхөж болно гэж үзэж байгаа. Гэхдээ энэ талаар албан ёсны шийдвэр гараагүй байна.
-Орон нутгийн сургуулиудын амралтад өөрчлөлт орох уу?
-Хөдөөгийн сургуулиудыг амралт дуусаад, хичээллэж байгаа. Завхан, Ховд аймгийн удирдлагуудаас ирсэн хүсэлтийг авч хэлэлцээд, амралтыг долоо хоногоор сунгасан. Цэцэрлэгүүд хэвийн ажиллана. Их, дээд сургуулиудын амралт болоогүй байгаа.
-Танай яамны эх сурвалж өчигдөр “Амралтыг хугацааг сунгахгүй” гэсэн мэдээлэл өгсний дагуу зарим хэвлэлүүд мэдээлсэн. Энэ талаар та бүхэн ямар хариулт өгөх вэ?
-Өчигдөр орой албан ёсны шийдвэр гараагүй байсан гэв.
ТАЙЛБАР
Өчигдөр буюу нэгдүгээр сарын 16-ны 19.30 цагт манай сайтад "Сурагчдын амралтыг сунгахгүй" гэдэг мэдээлэл гарсан. Учир нь 17.00 цагийн үед Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нар БСШУС-ын сайд Ж.Батсуурьтай уулзаж томуугийн дэгдэлт буурсан талаарх мэдээллийг өгчээ. Тиймээс сурагчдын амралтыг сунгахгүй гэдэг шийдвэрт хүрч, БСШУСЯ-ны эх сурвалж ийм шийдвэр гарсан талаар мэдээлсэн юм. Харин 21.00 цагт Ерөнхий сайд БСШУСЯ-нд чиглэл өгч, шийдвэрээ цуцлах үүрэг өгсөн байна.
Манай мэдээлэл гарсны дараа эцэг, эхчүүдээс Ерөнхий сайд болон Ж.Батсуурь сайдын гар утас руу амралтыг сунгах тухай мессэжүүд илгээхийг нийгмийн сүлжээгээр уриалж, ихээхэн сөрөг байр суурь илэрхийлж байсан юм.
БСШУСЯ-наас гаргасан мэдээллийг шуурхай хүргэхийн тулд "Сурагчдын амралтыг сунгахгүй" гэсэн албан бус шийдвэрийг нийтэлсэндээ уншигчдаас хүлцэл өчиж байна.