Швейцарын Давос хотноо жил бүр зохион байгуулагддаг Дэлхийн эдийн засгийн чуулган нэгдүгээр сарын 17-20-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн Дэлхийн эдийн засгийн чуулган “Responsive and Responsible Leadership” буюу "Эргэх холбоотой хариуцлагатай манлайлал"-ыг гол сэдвээ болгож байна. Ийнхүү Дэлхийн эдийн засгийн чуулган энэ удаад манлайллын асуудлыг онцолж байгаа төдийгүй 2017 онд олон улсын удирдагч, манлайлагчдад дөрвөн гол бэрхшээл тулгарна гэж тодорхойлжээ.
Үүнд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эдийн засгийн өсөлтийг сэргээх, капитализмыг шинэчлэх болон аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалд бэлдэх гэсэн асуудлууд багтжээ. Дэлхийн эдийн засаг төдийгүй нийгмийн амьдралд тодорхой бус байдал газар авч, шийдэл гарц шаардлагатай байгааг өнгөрсөн хугацаанд өрнөсөн олон гэнэтийн үйл явдлууд харууллаа. Харин энэ шилжилтийн гэж болох цаг үед манлайлагчийн үүрэг оролцоо чухал, ялангуяа хариуцлагатай, үүргээ ухамсарласан манлайлал нэн чухлыг онцолж байна.
Мөн энэ оны Дэлхийн эдийн засгийн чуулганд БНХАУ-ын оролцоо урьд жилүүдийнхээс илүү чухал байх талаар чуулганыг үүсгэн байгуулагч Клаус Шваб хэд хэдэн удаа онцоллоо. Иймээс БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний байр суурь олны анхаарлыг татаж байгаа юм. Түүнчлэн Клаус Шваб популистуудыг чуулганд оролцуулж, тэдний байр суурийг сонсох талаар онцолж байсан бөгөөд барууны улс төрийг популизм нөмөрсөн гэдгийг илтгэх BREXIT болон Дональд Трампын гэнэтийн ялалт популизмын асуудлыг зайлшгүй хөндөхөд хүргэсэн гэж мэдэгдсэн байна.
Тийм учраас BREXIT-ийн асуудлыг хэлэлцэх салбар хуралдаан хийж, популистуудтай нүүр тулах талаар Клаус Шваб мэдэгдэж байв. Хэдий тийм боловч сонирхолтой нь энэ удаагийн чуулганд орчин үеийн популизмын томоохон төлөөлөл болсон Дональд Трамп, Марин Ле Пен зэрэг улс төрч оролцохгүй гэдгээ мэдэгдээд байна. Үүнээс гадна Дэлхийн эдийн засгийн чуулганаас тодорхойлсон олон улс дахь томоохон эрсдэлийн эхний тавд “Failed National Governance” буюу “Үндэсний засаглал” уналтад орсон асуудал багтаагүй байгааг “Bloomberg”-ийн шинжээчид шүүмжилж байгаа юм.
Нийгэм эдийн засгийн тэгш бус байдал, улс төрийн хэт туйлшрах үзэл гэсэн хоёр том асуудал олон улс дахь эрсдэл, тодорхой бус байдлыг улам даамжруулна гэж Дэлхийн эдийн засгийн чуулган эрсдэлийн тайландаа дурдсан байна. Мөн Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцогчдын дунд эмэгтэйчүүдийн эзлэх тоо анх удаа 20 хувьд хүрсэн бөгөөд оролцож байгаа эмэгтэйчүүдийн тоо өмнөх жилүүдээс нэмэгдэж байгаа аж.
Хэдий тийм боловч өсөлтийн хурд тийм ч сайн биш байна гэж шинжээчид дүгнэж байгаа ч хүйсийн тэгш байдлыг хангах талаар тодорхой ажлуудыг хийж байна. Түүнчлэн орлогын тэгш бус байдлыг бууруулах талаар тодорхой ажлуудыг хийх хэрэгтэй гэж Дэлхийн эдийн засгийн чуулган үзэж байна. Учир нь олон улсад Гүйцэтгэх захирлууд дундаж ажилчдын цалингаас 130 дахин их цалин авдгийг "Global Wage Report" тогтоожээ.
Н.Алтан