Томоохон корпорациудад, амлалтаа биелүүлдэггүй улс төрчдөд, банканд тэрбум тэрбум доллартай элитүүдийг чиглэсэн уур бухимдал нийгэмд их байна.
Ард олны энэ их уур бухимдалдтай зэрэгцэн дэлхийн хамгийн баян, хамгийн нөлөө бүхий хүмүүс Швейцарийн Давос хотноо жил бүр зохион байгуулагддаг Дэлхийн эдийн засгийн форумд оролцохоор цуглараад байна.
Даяаршил, чөлөөт худалдаа, асуудлуудыг хамтдаа шийдвэрлэх гэсэн зарчмуудыг олон жилийн турш баримталж байгаа энэ жилийн чуулганд хэд хэдэн асуудал тулгараад байгаа нь Европын холбооноос гарах Их Британи улсын шийдвэр, Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трамп ялалт байгуулсан явдал мөн Голланд, Франц, Германы сонгууль гэх мэт. Давосын чуулган энэ бүхэнд хариу өгч чадах болов уу?
АНУ, Их Британи, ХБНГУ болон Итали зэрэг улс орнуудад хийсэн сурвалжлагаас харвал олон нийт элитүүдэд тэгж их найдвар тавихгүй байна. Харин Швейцарийн Альпын нуруунд жил болгон болдог уулзалтын талаар мэддэг нэг нь маш цөөхөн байв.
2017 оны Давосын чуулганы талаар хүмүүс юу гэж бодож байна вэ?
Улс төрчдийн талаар, Их Британийн иргэн Тони Гири, “Улс төрчид бол хуулиар зөвшөөрөгдсөн луйварчид л гэсэн үг. Тэд юу ч хийсэн ямар ч шийтгэлгүй өнгөрдөг. Бид энд гадаа ажиллаж байхад тэд албан тасалгаандаа суугаад, бодит байдлыг хардаггүй. Энд гадаа, гудамжинд бидэнд тулгарч байгаа асуудалд тэд хурдан арга хэмжээ авч чаддаггүй”
Их Британийн иргэн Карэн Вэбб, “Улс төрчид өөрийн жижигхэн бөмбөлөгтөө, өөрийн жижигхэн ертөнцдөө л байдаг. Энд бид буюу ажилчин анги, мөн улс төрчид байна”
Италийн иргэн Антонио Франко Сантелла, “Хүчирхэг нөлөө бүхий хүмүүс юу ч хийхгүй эсвэл хийсэн ч дандаа буруу юм хийдэг болохоор би өөрийгөө азгүйд тооцож байна”
Арканзасийн Ронда Мэйдвэлл, “Засгийн газар ямар нэг өөрчлөлт хийх байх гэж хүлээхээ больсон”
Их Британийн иргэн Элизабет Мзиоуэд, “Тэд бидний амьдралын тухай ярилцдаг. Тэгээд бодит байдалд нийцэхгүй хууль дүрэм гаргадаг ч өөрсдөө тэр хууль дүрмээр амьдардаггүй. Тэд хэзээ ч халаас хоосон үлдэхгүй. Бид тариачид тэд эрх ямбатнууд”
Бизнесийн талаар, Их Британийн иргэн Тони Гири, “Тэд том байшин, үнэтэй машинууд, өндөр цалинтай. Тэд ажилчидтайгаа нэг нөхцөл байдалд ажиллах талаар юу ч мэдэхгүй. Зээлээ төлөх, төлбөр тооцоогоо барагдуулж цаашаа үргэлжлүүлэн амьдрах зэрэг нь ямар их хүч хөдөлмөр шаарддагийг хэн нь ч мэдэхгүй.”
Арканзасийн Ронда Мэйдвэлл, “Удирдагч хүн юм бол чи энгийн ард иргэдээсээ холбоогоо таслахын оронд холбоотой байх нь маш чухал. Тогтсон байрнаасаа хөдөлж, гадагш гаран, иргэддээ ойртож, тэдэнтэй ярилцах хэрэгтэй.”
Давосын чуулганд өгөх зөвлөгөө
Италийн иргэн Антонио Франко Сантелла, “Тэдгээр хүчирхэг элитүүдэд хандаж хэлэхэд энэ их гуниг, ядуурал, олон асуудлаар дүүрсэн энэ дэлхийгээ сайн сайхан болгохын тулд хамтдаа арга хэмжээ авч, эдгээр асуудлуудыг нэг мөр шийдвэрлэмээр байна”
Ром хотод аялж яваа Боливийн жуулчин Хуан Карлос Вайя, “Маш энгийн, хүмүүсийнхээ төлөө ажил, хүний эрхийг хүндэл.”
Висконсин мужийн Энтони Гарза, “Хэрэв тэд над шиг энгийн хүнийг тэр уулзалтандаа оруулвал жижиг дунд бизнес эрхлэгч юу бодож явдаг талаар маш сайн төсөөлөлтэй болох байх даа”
Арканзас мужийн Кайл Сэнфорд, “Дэлхийн хамгийн баян хүмүүс гэлтгүй бүгд л өөрийн гэсэн зорилгоо дагадаг. Тэдэнд өгөх зөвлөгөө бол битгий амиа бод, бусдынхаа талаар бага ч гэсэн бодож бай”
Эх сурвалж: www.cnn.com