“Залуу малчид тэр дундаа эмэгтэйчүүд мал маллах сонирхолгүй байна. Нүүдлийн мал аж ахуйн соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээх хариуцлагатай цаг үе ирлээ” хэмээн Сэлэнгэ аймгийн Мандал сумын малчин Б.Хайдав хэлж байна.
“Монголын малчдын хамтын хариуцлагын холбоо”-ны гишүүн малчид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, малчдад тулгамдаад буй асуудлуудын талаар ярьсан юм.
Хамгийн гол тулгамдаж буй асуудал нь малын түүхий эд, бүтээгдэхүүний үнэ цэнэ буурч буй явдал. Уламжлалт нүүдлийн соёл мартагдах аюулд хүрээд байна хэмээн малчид онцолсон.
Сонгуулийн дараа Сэлэнгэ аймагт иргэдийн хурал огт хийдэггүй. Малчдын дуу хоолойг төрд хүргэхгүй байна. Малчид хүнд нөхцөлд цаг хугацаа үл хамааран ажиллаж байна. Тиймээс тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах ажлыг хэрэгжүүлж эхлэх шаардлагатай байгааг хэлж байв. Энэ талаар яригдаж байгаа ч тодорхой шийдэлд хүрэлгүй өнөөдрийг хүрсэн тул ийн сануулж байгаа аж.
Мөн нийгмийн даатгалыг нөхөн төлдөг болгох хэрэгтэй. Бэлчээрийн нутгийг түрээслүүлэх асуудлыг эсэргүүцэж байна гэж малчдын төлөөлөл хэллээ.
Гол зорьж буй ажил нь үндсэн хуульд малчдын эрхийг хамгаалсан заалт оруулах юм. Тэгэхийн тулд эхлээд малчид бид эвлэлдэн нэгдэх хэрэгтэй гэлээ.
Л.Булганчимэг