17 жилийн тэртээ 2000 оны 12 дугаар сарын 6-нд Ардчиллын гэх тодотголтой таван нам нэгдэж өнөөгийн Ардчилсан нам байгуулагдсан түүхтэй. Анхны даргаар нь Д.Дорлигжав томилогдсоноос хойш нийт зургаан хүн тус намын даргын суудалд заларч байв.
Тодруулбал, Д.Дорлигжавын дараа 2005 он хүртэл М.Энхсайхан, дараа нь Р.Гончигдорж нэг, Ц.Элбэгдорж хоёр, тэгээд экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг зургаан жил даргалжээ. Энэ бүгд ҮЗХ-ны гишүүдийн саналаар батлагдсан гэдгийг санах хэрэгтэй. Эдгээрээс намаа хамгийн амжилттай удирдсан нь Н.Алтанхуяг бөгөөд хоёр удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болон 2012 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулж чадсан юм.
Харин өнөөдөр энэ бүгдээс илүү АН-ын долоо дахь дарга хэн болох талаар амтай болгон ярьж, хувь хувийнхаа таамгийг дэвшүүлж сууна. Алунгоо эхийн домогт өгүүлдэг эв нэгдлийн таван сумыг 25 болгон гартаа барьсан нь тэднийг “Сумтай таван гар” хэмээн цоллуулахад хүргэсэн. Тэд ч үүнд эмзэглэсэн шинжгүйгүйгээр эх орноо нар зөв тойрон суртчилгаа хийж, аймгуудынхаа тоог гүйцээгээд байна. Заримынх нь хувьд сонгуулийн сурталчилгаагаар дамжуулан очиж үзээгүй аймагтаа зочилсон байх. Нэр дэвшсэн хүмүүсийг насаар нь ангилбал ахмадын төлөөлөл хоёр, завсрын үеийнх хоёр, үлдсэн нэг нь шинэ үеийн төлөөлөл.
Шинэ үеийн ганц төлөөлөлдөө зориулж УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин “Өнгөрсөн 26 жилийн Ардчиллын түүхийг өмчлөхөөс илүү ирэх 26 жилийн Монголын түүхийг бичилцэх АН-ын даргыг сонгох учиртай юм сан” хэмээн хэлжээ. Цаагуураа Л.Гантөмөрийг л дэмжээрэй гэсэн санаа. Үүнтэй зэрэгцээд нэр дэвшигч Л.Гантөмөр “УИХ-ын гишүүн хүн чинь завгүй, их ажилтай, байнга таслаад намын ажил хөөцөлдөөд байвал УИХ-ын дарга чуулгандаа суу хэмээн цоллоод дуудна. Тийм учраас та бүхэнзавтай хүмүүсээс сонголтоо хийнэ үү” хэмээн гишүүд, дэмжигчдэдээ уриалсан.
Энэ мэтчилэн гартаа барьсан таван сумаа бие бие рүүгээ тавьж харвасаар сүүлийн ганц ганц сум нь үлджээ. Сүүлийн тойрогт хэн онч хараатай харваж чадсан нь зорилгодоо хүрнэ. Ингээд Хөвсгөл аймагт намынхаа гишүүдтэй уулзахдаа хэлсэн сумтай таван нэр дэвшигчийн үгийг ишлэлээр хүргэж байна.
С.Эрдэнэ: Өнөөдөр фракцгүй боллоо гэж зарлангуут фракц алга болчихгүй. Үзэл санааныхаа тугийг босгож, түүнийгээ тойрон хүрээлж, итгэл үнэмшилтэй байвал нам фракцгүй болно. 1990 онд бид фракцгүй л байсан шүү дээ. Тэр үед бидэнд итгэл үнэмшил, эрх чөлөөний төлөөх үнэт зүйл байсан. Өнөөдөр улсын хэмжээнд өрнөж байгаа Ардчилсан намын даргын сонгууль ч бас фракцгүй болохын эхлэл. Цөөн хүнээс биш бүх гишүүдээсээ сонгогдсон дарга бол хүчирхэг удирдагч байж чадна.
Ж.Батзандан: Эв нэгдэл бол үзэл санаа, үнэт зүйл, итгэлцэл, шударга ёсон дээр тогтдог. Хэлбэр төдий эв нэгдэл бидэнд хэрэггүй. Шударга ёсыг хамтдаа авчирч агуулгын, үзэл санааны, итгэлцлийн эв нэгдлийг хангахын төлөө би ажиллана.
Л.Гантөмөр: Хэн нэгэн дарга гарч ирээд фракцыг алга болгоно гэдэгт би итгэхгүй байгаа. Тийм учраас би гишүүдийн нам болох ёстой гэж хэлээд байгаа юм. Эрх мэдлийг жирийн гишүүдэд өгснөөр л эв нэгдэл хангагдана. Бүх асуудлыг гишүүд шийддэг болчихвол тулгарсан асуудлыг гишүүдээсээ асуудаг болчихвол фракц алга болно.
Н.Алтанхуяг: Өнөөдөр бид эв нэгдлийн төлөө ярих ёстой. Хийх, хэлэх нь олдохоо болохоороо бид фракцалдаг. "Эвлэвэл бүтнэ, ховловол гутна" гэсэн үг бий. Одоо бүгдээрээ эвлэе, бүтээе, босгоё, бодлого ярья. Даргаа бүх гишүүдээсээ сонгоно, дараа нь анхан, дунд шатныхаа байгууллагын дарга нарыг ч тухайн орон нутгийнхаа гишүүдээс сонговол бид илүү хүчтэй болно.Алдагдсан эв нэгдэл, хулгайлагдсан ялалт, ард түмнийхээ төрд итгэх итгэлийн төлөө би ажиллах болно.
Д.Эрдэнэбат: Надад фракц байхгүй. Хүн тойрсон, ашиг сонирхол тойрсон фракцыг байхгүй болгохын төлөөх шинэчлэл эхэлж байна. Би энэ намын тугийг нь ч өргөсөн, тугалыг нь ч хариулсан. Энэ хугацаанд намын үйлчлэгч нь байж ирсэн.