Лондон-2012 олимпийн наадмын хүрэл медальт, Астана -2015 дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Сайнжаргалын Ням-Очир зодог тайллаа.
2017 оны жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үеэр зодог тайлах болсон шийдвэрээ жүдогийн халуун ам бүлд танилцууллаа. Жүдо бөхийн үндэснй шигшээ багийн дасгалжуулагч, тамирчид түүнд хүндэтгэл үзүүллээ.
С.Ням-Очирын аав Сайнжаргал "Миний хүү 13 наснаасаа жүдо бөхөөр хичээллэж 18 жил хөдөлмөрлөөд их спортоос зодог тайлж байна. Хүүгийн минь амжилтад хөтөлсөн ачит багш нар, ивээн тэтгэгч компани, бөхөд хайртай Монголын ард түмэн та бүхэндээ баярлалаа" хэмээн хүүдээ амжилт хүслээ.
О.Балжинням дасгалжуулагч "С.Ням-Очир өнөөдөр зодог тайлж байна. Олимп, дэлхийн хос медальтан гурав байгаагийн нэг нь С.Ням-Очир. Маш их хөдөлмөрч ухаалагч, залуу үе дүү нартаа үлгэр дууриал болсон тамирчин юм. Шавийн минь амжилтын ард байсан шигшээ багийн тамирчин түүний гэр бүлийн хүн П.Лхамдэгдэд талархсанаа илэрхийлье" гэв.
С.Ням-Очир гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн анхны багш Ю.Баттогтох болон Монгол Улсын ардын багш, хөдөлмөрийн баатар Ч.Насантогтох, Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин О.Балжинням нарт хүндэтгэл үзүүллээ.
Ч.Насантогтох "Өнөөдөр нэгдүгээр сарын 18 билэгт сайн өдөр. Бие чичрүүлсэн, нулимс дуслуулсан нэгэн үйл явдал тохиож байна. С.Ням-Очирын анхны багш Ю.Баттогтох энэ хүүгийн замыг нь би засч өглөө. Та шигшээ багтаа аваад олимп, дэлхийн медальтан болгоорой гэж авчирсан өгсөн. Энэ цагаас багш шавь хоёрын барилдлагатай болсон.Шавь минь өөрийнхөө авч чадаагүй олим, дэлхийн алт, мөнгөн медалийг шавь нараараа авахуулаарай гэсэн ерөөлийг дэвшүүлж байна. Аз жаргалаар дүүрэн яваарай" гэв.
С.Ням-Очир "Энд хүрэлцэн ирсэн жүдо бөхөд хайртай та бүхэндээ баярлалаа. Миний амжилтын ард маш олон хүн бий. Намайг төрүүлж өсгөсөн аав ээж, ах эгч, ханьдаа болон 10 гаруй жил гэр бүл хамт олон болж явсан шигшээ багийн тамирчид, дасгалжуулгагч, холбооны хамт олондоо маш их баярласнаа илэрхийлье. Одоо цаашид эх орныхоо нэрийн өмнөөс барилдахгүй болж байгаа ч олон сайн шавь нараа бэлдэхийг төлөө хичээх болно. Монголынхоо ард түмэнд баярлалаа" гэж хэлээд өөрийн анхны багш Ю.Баттогтохын хүү Б.Эрхэмбаярт кимоноо гардуулан өглөө.
Увсын цэнхэр хязгаарт Таван Тэсийн нутагт морин дэл дээр дарцаглаж явсан хүү хэрхэн олимп, дэлхийн хос медальтан болсон талаараа ярьсныг ЭНД-ээс уншаарай.