Өнгөрсөн 2016 оны хувьд технологийн салбарт хамгийн их шуугиан тарьсан үйл явдлуудын нэг нь Samsung компанийн Note 7 утастай холбоотой хэрэг байв.
Хэрэглэгчдээс ирсэн гомдлын дагуу компани есдүгээр сард бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг зогсоож удалгүй эргүүлэн татахаар болсон бөгөөд Note 7 утас шатсан шалтгааныг батарейтай холбоотой гэж үзсэн юм.
Хэдийгээр хэрэглэгчдийн авсан утсыг сольж өгсөн боловч сольсон утас нь хүртэл шатах болсноор зах зээлээс бүр мөсөн татахаас өөр аргагүй болж, шалтгааныг нь тодорхой тайлбарлалгүйгээр өнөөдрийг хүрэв.
Өнгөрсөн хугацаанд компани хөндлөнгийн шинжээчдээр Note 7 утасны үйлдвэрлэл, загварчлал гээд бүх шатанд шалгалт хийлгэсэн бөгөөд ирэх долоо хоногт албан ёсоор шатсан шалтгааны талаар мэдээлэхээр болжээ.