Хараа сайжруулах цогц дасгалын талаар та өмнө нь сонсож байсан уу. Хүүхдэд зориулсан нүдний дасгалыг хуваарийн дагуу хийснээр хол, ойрын харалган болон залхуу буюу мохос харааг сайжруулах боломжтой аж.
Мэс засал, эм тариа хэрэглэхгүйгээр 18 хүртэл насны хүүхдийн дээр дурдсан харааны бэрхшээлийг засах “Нүдний дасгалын төв”-өөр зочиллоо.
Тус төв нь 2015 оны арваннэгдүгээр сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Дөрвөн төрлийн дасгалыг хуваарийн дагуу тасралтгүй хийснээр хүүхдийн харах чадварыг сайжруулан, шил зүүхгүй байх боломжийг олгодог. Ингэхдээ ямар нэг мэс ажилбар, эм тариа хэрэглэдгүйгээрээ давуу талтай.
МЭС ЗАСАЛ, ЭМ ТАРИА ХЭРЭГЛЭХГҮЙ, ЗӨВХӨН ДАСГАЛ
“Нүдний дасгалын төв”-ийн гүйцэтгэх захирал Х.Гэрэлжаргал биологич мэргэжлээр БНХАУ-д төгсчээ. 2014 онд хамт суралцаж байсан польш бүсгүйн дүү энэ төрлийн дасгалыг хийж хараагаа сайжруулсан талаар анх сонсоод дасгалыг судалж эхэлсэн байна.
Хараа сайжруулах цогц дасгал нь
- Анивчих гэрлийн дасгал
- Эргэлдэх судалт дэвсгэр дээр зураг зурах дасгал.
- Харах чадварыг сайжруулах дасгал
- Харах чадварыг бэхжүүлэх дасгал гэсэн дөрвөн хэсгээс бүрдэнэ. Энэ нь Нью Йоркийн хамгийн сайнд тооцогдож байсан нүдний эмч болох “Шилгүйгээр хараах сайжуулах нь” номын зохиолч Виллиам Хоратио Бэйт (1860–1931)-ийн хараа сайжруулах арга болон нүдний алимны төв рүү чиглэх хөдөлгөөний талаарх ололт амжилтын үндсэн дээр боловсруулагдсан дасгалууд аж.
Х.Гэрэлжаргал энэ дасгалын талаар нилээд судалгаа хийсний эцэст БНХАУ-д зургаан патент эзэмшдэг, 200 гаруй судлаач, ажилтантай Шанхайд байрлах төвд суралцсанаар энэ төвөө байгуулах эхлэлээ тавьжээ. Ингээд жил гаруйн хугацаанд 30 орчим хүүхдэд дасгалаа заасан байна. Гарсан үр дүнгээс дурдвал,
Дөрөвдүгээр ангийн сурагч Мөнхцэцэг хасах 1.5 гэсэн харааны шил жил гаран зүүсний дараагаар дасгалд явж эхэлсэн байна. Өнгөрсөн тавдугаар сараас эхэлж дасгалаа тасралтгүй хийснээр арваннэгдүгээр сард компьютероор шалгуулахад -0.75 гэсэн үзүүлэлттэй гарсан байна. Харин одоо Мөнхцэцэг харааны шил зүүхгүйгээр сайн хардаг болсон гэдгээ хэлж байв.
Бас нэгэн жишээ. 2015 оны арванхоёрдугаар сард -2.75 шил зүүдэг байсан хүү хараагаа компьютероор шалгуулахад -3.75, -4 гэж гарсан байна. Ингээд дасгал хийгээд харах чадвар 60, 80, 100 хувь гээд сайжирсан ч эмнэлэгт үзүүлээд шилийг нь багасгаагүй байна. Харин тоглож байгаад шилээ хагалсны улмаас долоо хоног шилгүй явж байгаад дахиад үзүүлэхэд 0.75, 0.5 шил зүүхээр тааруулж өгсөн талаар ярьж байв. Харин одоо бол шилээ огт зүүхээ больчихсон гэв.
Энэ мэтчилэн хүүхдүүд дасгалын ачаар шилнээсээ салж чадсан гэдгээ ярьж байна.
НҮДНИЙ БУЛЧИН ХОЛ ЗАЙД ХАРАХ, УНТАХ ҮЕД Л АМАРДАГ
Дасгал ямар зарчмаар харааг сайжруулдаг, эцэг эхчүүд хүүхдийнхээ харааг муутгахгүйн тулд ямар арга хэмжээ авах ёстой талаар Х.Гэрэлжаргалаас тодрууллаа.
-Дасгалууд яг ямар зарчмаар хараа сайжруулах үр дүнд хүргэдэг юм бол?
-Гол зарчим нь нүдний гадна талд булчин бий. Нүдний алим мөн дотроо булчинтай. Нүдний болор хол ойрын юм харахад цүлхийж, нарийсч зургийн аппаратны дуран шиг хөдөлж байх ёстой. Харин хүүхдүүд ойрын зайд юм хийх, зурагт үзэх зэргээс шалтгаалаад энэ нь нарийхан болчихдог.
Дасгалаар нүдний булчингуудыг суллаж, уян хатан болгодог. Ингэснээр эргээд шилгүйгээр сайн харах боломжтой болдог аж
Хүн ойрын болон дундын зайд юм харах үед булчин ажиллаж байдаг. Гэтэл орчин үед хүүхдүүд өглөө бослоо зурагт үзнэ эсвэл хичээл хийнэ гээд дан ойрын зайд булчингууд нь ажиллаад л байдаг. Энэ булчин холын зайд харах, унтах үед л амардаг. Булчинг амраах зав өгөхгүй байсаар орой унтах үед л булчин амарч байгаа юм. Тэгэхээр хүний гараар зүйрлэвэл, өглөөнөөс орой хүртэл хоёр гартаа тасралтгүй юм бариад явбал хэцүүднэ дээ. Яг үүнтэй адилхан олон хоног, сар энэ байдал үргэлжлэхээр булчин уян хатан байдлаа алдчихдаг. Дасгалаар дээрх булчингуудыг суллаж, уян хатан болгодог. Ингэснээр эргээд шилгүйгээр сайн харах боломжтой болж байгаа юм. Дасгал хийхэд тусгай шил зүүдэг. Энэ нь нүдэнд зориулсан туухай гэж болно.
Манай төв бол яг л фитнесс клубтай адилхан. Ямар нүдэнд ямар дасгал хийх вэ гэдгийг суралцчихсан учраас тухайн хүндээ тааруулаад дасгалаа л хийлгэнэ. Нүдэнд хүрэлцэхгүй, эм тариа өгөхгүй.
-Насны хувьд хэдэн наснаас эхэлж дасгалд орох боломжтой вэ. Мөн ямар тохиолдолд дасгал хийх боломжгүй болох вэ?
-Механик гэмтлээс болж хараа муудсан, лазер хагалгаа хийлгэсэн, хяларын болон болорын хагалгаанаас өөр нүдний мэс засал хийлгэсэн, нүдний уг гэмтэлтэй, том хүн ойрын хараа нь муудаж эхэлсэн бол дасгалд орох боломжгүй. Бусад тохиолдолд манай дасгалыг 4-18 хүртэл насны хүүхдүүд хийх боломжтой. Дасгал маань дотроо холын харалганы, ойрын харалганы, холын харалгантай хавсарсан залхуу харааны, ойрын харалгантай хавсарсан залхуу харааны гэсэн төрөлтэй.
-Дасгалын үр дүнгийн талаар түрүүн сонслоо. Дасгалаар хараа сайжирлаа гэж бодоход эргээд хараа муудах эрсдэл бий юу?
-Энэ асуултыг эцэг эхчүүд их асуудаг. Булчинг дасгалын аргаар уян хатан болгосон ч эргээд хайрлахгүй, ажиллуулахгүй бол хөшинө шүү дээ. Тиймээс дасгалд явсны дараа нүдээ сайн амрааж, эрүүл ахуйн дэглэмийг сайн барих хэрэгтэй. 30 минут зурагт үзэх, хичээл давтасны дараа нүдээ амрааж хол харах хэрэгтэй боломжгүй бол нүдээ аньж бас болно. Дасгалд явж буй хүүхдүүдийг хараад байхад дэглэм сайн барьж байгаа хүүхдүүд эерэг үр дүнг хурдан үзүүлж байна. Хүүхдүүд хичээл ихтэй байдаг нь тасралтгүй удаан суух нөхцөл болж, эргээд хараа муудах эрсдэлтэй. Гол нь дэглэм сайн барих хэрэгтэй.
Баруун нүдний харж буй зүйлийг зүүн тархины дагзанд байх харааны мэдрэл хэсэгт очиж харж буй зүйлээ хүлээн авдаг. Харин зүүн нүднийх нь баруунд гэх мэтчилэн. Тэгэхээр залхуу хараа гэдэг нь харах чадварыг зуун хувиар бодвол шил тааруулсан ч 50-60 хувиар хараад байдаг. Харааны замд мэдрэлийн эсүүд унтаа, залхуу байдалд орчихсон байдаг. Үүнийг мөн сэргээх боломжтой. Гэхдээ 13 наснаас өмнө байж үр дүнд хүрнэ.
-Нэг удаагийн дасгалд ороод тодорхой хэмжээний өөрчлөлтийг мэдэрнэ гэж байсан. Тэгвэл хэдий хугацаа зарцуулж байж хүүхдүүд шилнээсээ салах боломжтой вэ?
-Манай дасгал нэмэх 6-аас хасах 6-ийн хооронд / компьютерээр шалгахад/ сул хараатай хүүхдийн харах чадварыг нэг жилийн дотор 60-100 хувьд хүргэнэ гэж анхлан гэрээ байгуулдаг байсан юм. Гэхдээ хүн бүрийн онцлогоос шалтгаалаад үр дүн харилцан адилгүй хугацаанд үр дүн үзүүлдэг гэдгийг мэдсэн. Нэг жишээ гэхэд, нэг охин гурван удаагийн дасгалд яваад л эрс хараа нь сайжирсан. Гэтэл маш олон удаагийн дасгалаар бага үр дүн өгч байгаа хүүхдүүд ч байдаг. Ямартай ч хараа дөнгөж муудаж байгаа бол үр дүн хурдан гарна. Бид үр дүнг нь туршиж үзээсэй гээд эхний хоёр дасгалд үнэгүй оруулдаг. Хамгийн ихдээ нэг жил дасгал хийдэг.
10 настай хүүхдүүд 1.5, бүр -6-тай шил зүүж байна. Тэгэхээр арван жилийн дараа ямар болох бол гэж их санаа зовдог
Ер нь бол дасгал хийх явцдаа хүүхэд шилээ зүүхгүй байх нь дээр юм байна гэж бодож байна. Яагаад гэхээр шилээ зүүхээр уян хатан болсон булчингаа ашиглаж чадахгүй болж байгаа юм. Шилгүй хэсэг явахаар уян хатан болсон булчин ажиллаж эхэлдэг.
Бас нэг сонирхолтой нь хүүхдүүд амралттай байх тусам хараа нь сайжирч байгаа нь ажиглагдсан. Тэр тусмаа элдэв ухаалаг хэрэгслээс хол хөдөө амарсан хүүхдүүдийнх бүр илүү сайжирсан байдаг. Хүүхэд бүр өөр. Залхуу хараатай хүүхдийг эмч нар сайн нүдийг нь таглаж харуулдаг юм билээ. Залхуу хараатай хүүхдүүдэд их хугацаа шаарддаг. Харин манай дасгалд жил болох гэж байгаа 156 дасгал хийсэн охин одоо Дөрвөн настайгаасаа эхэлж явсан охин бий. Шилтэй 15 хувь хардаг хүүхэд байсан. Жил гаран явсны эцэст 60 хувьд хүрсэн. Охин маань томроод дасгал сайн хийдэг болсон учраас дасгалын гүйцэтгэл ч сайжирсан.
-Үнэ төлбөрийн хувьд ямар байдаг вэ?
-Нэг дасгалыг залхуу хараатай бол 14, энгийн хараатай бол 10 мянган төгрөгөөр хийдэг. Эхний хоёр дасгал төлбөргүй.
Миний хувьд арав гаруй жилийн өмнө 1.25 байсан. Одоо би 3.5 зүүж байгаа юм. Гэтэл би сүүлийн 15 жилийн турш хичээл номтой зууралдаагүй. Гэтэл одоо дөнгөж 10 настай хүүхдүүд 1.5, бүр -6-тай шил зүүж байна. Тэгэхээр энэ их хичээл ном хийж, элдэв хэрэгсэл хэрэглэж байгаа хүүхдүүд арван жилийн дараа ямар болох бол гэж их санаа зовдог. Тэгэхээр эцэг эхчүүд дээрх дэглэмийг баримтлах, өөрөөсөө холдуулж хүүхдэдээ утас, зурагт үзүүлэхээс татгалзах хэрэгтэй. Гадуур гүйлгэж хариалгаж, тоглуулж байх хэрэгтэй. Мөн хөдөлгөөнтэй байлгах нь чухал.
ҮЗЭГНИЙ ҮЗҮҮРЭЭС ХУРУУ ХҮРТЭЛХ ЗАЙ 3.2 СМ БАЙХ ЁСТОЙ
Ингээд түүний эцэг эхчүүд хүүхдийнхээ харааг муутгахгүйн тулд юуг анхаарах талаар өгсөн зөвлөгөөг хүргэе.
Хүн бүрийн харааны чадвар харилцан адилгүй, гэвч бүх хүний харах чадвар өглөөгүүр сайн үдээс хойш оройдоо буурсан байдаг. Энэ нь тухайн хүний ажлын онцлог, биеийн байдлаас хамаарна.
Хэрэв таны хүүхэд нүдний эрүүл ахуйн дэглэмийг сахиагүйн улмаас хараа нь муудаж буй шинж тэмдэг илэрвэл нүдний шил яаран тааруулахын оронд хүүхдэдээ нүдний эрүүл ахуйн дэглэмийг сахиулах хэрэгтэй. Үүнд:
- Хичээллэх, уншихдаа зөвхөн зөв байрлалаар буюу нүднээс дэвтэр хүртэл зай 33 см, үзэгний үзүүрээс хурууны урд үзүүр хүртэлх зай 3.2 см, гэдэс ширээ хоорондын зай 1 атга буюу атгасан гарын 4 хуруутай адил байх ёстой.
- Суултын хувьд толгой эгч, мөр шулуун, хөл нь газарт хүрч байх ёстой. Тэгэхээр ширээ сандалыг сайтар анхаарах нь чухал.
- Ингэж суугаад хичээл хийхдээ 20-30 минут тутамд 5 минутын турш нүдээ хол харах эсвэл аньж амрааж хэвших.
- Гар утас, бусад ухаалаг хэрэгсэл 30 минут ашиглахад хүний нүд 3 метрийн зайнаас 3 цагийн турш тасралтгүй зурагт үзсэнтэй адил ядардаг тул эдгээр хэрэгслүүдээ хол байлгах,
- Хөдөлгөөнтэй байдалд болон хэтэрхий хурц болон муу гэрэлтүүлэгтэй нөхцөлд аливаа зүйл унших, бичихгүй байх.
- Аль болох чөлөөтэй, задгай талбайд идэвхитэй хөдөлгөөнтэй байлгах
- Харааны шил зайлшгүй тааруулахаар бол хүүхдийн нүдийг урьдчилан сайтар амраагаад мэргэжлийн сайн эмч дээр очиж зөв шил тааруулахыг хичээгээрэй.
Та "Нүдний дасгалын төв"-ийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 91756565 дугаарын утас болон Нүдний дасгалын төв / Eye Fitness фэйсбүүк хуудаснаас авна уу.