Даваа гаригт Баянгол дүүрэгт таван иргэн хордож нас барсан хэрэгтэй холбогдуулан өчигдөр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар энэ сарын 20-ныг хүртэл архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, борлуулахыг хориглосон.
Тэгвэл өнгөрсөн шөнө Баянгол болон Баянзүрх дүүргүүдэд иргэд архи, согтууруулах ундаа зарж байхад цагдаагийн алба хаагчид илрүүлж, эд мөрийн баримтыг хураан авчээ.
Тодруулбал Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт 38 настай Б гэгч ОХУ-д үйлдвэрлэсэн 12 ширхэг архийг хууль бусаар худалдан борлуулж байсан байна.
Түүнчлэн Баянгол дүүргийн есдүгээр хороонд 29 настай М нэр бүхий архи нэг ширхэг, 2,5 литрийн хэмжээтэй шар айраг 12 ширхгийг худалдан борлуулж байгаад, Баянзүрх дүүргийн арван гуравдугаар хороонд 49 настай С гэгч 2,25 литрийн хэмжээтэй шар айраг 6 ширхэг, нэр бүхий архи дөрвөн ширхгийг худалдан борлуулж байгаад баригджээ.