Ювентус клуб өөрсдийн шинэ логог танилцууллаа.
2017 оны долдугаар сараас эхлэн албан ёсоор ашиглагдаж эхлэх тус лого нь клубын уламжлалт логог эрс өөрчилж J үсгийг агуулсан энгийн загвартай болжээ.
Давшиж буй бухтай Турин хотын сүлд бүхий өмнөх логог Ювентус 2004 оноос хойш ашиглаж байсан байсан юм.
Клубийн ерөнхийлөгч Андреа Аньелли Милан хотноо явагдсан “Black and White and More"маркетингийн арга хэмжээний үеэр шинэ логог танилцуулж “Ювентус брэндийг дэлхий даяар таниулж, бизнесийн өнцгөөс хөгжүүлэхэд энэ шийдэл чиглэсэн” хэмээсэн юм.
“Бид энэ санааг олох гэж жил гаруй ажилласан. Ювентус бол жирийн нэг баг биш. Амьдралын нэг хэсэг. Талбайд бид амжилт ялалт байгуулахаас гадна талбайн гадна ч гэсэн шинээр сэтгэж, бусдаас түрүүлж алхах ёстой”
Тус арга хэмжээнд Ювентусын үндсэн багийн тоглогчдоос гадна Италийн урлагийн одод оролцсон. Багийн ахлагч Жанлуйжи Буффон шинэ өнгө төрхийг өмнөхөөс илүү орчин үеийн, содон болсныг онцолж магтсан юм.
Гэвч Италийн аварга багийн хөгжөөн дэмжигчид энэ өөрчлөлтөнд сэтгэл дундуур байна. Тэд уг шийдэлд дургүйцэж байгаагаа сошиал медиагаар дамжуулан илэрхийлсээр байгаа.
Эх сурвалж: SPS