Facebook компани мэдээ, мэдээлэл үнэн эсэхийг шалгаж, хуурамчид нь тэмдэглэгээ тавьдаг аргыг ХБНГУ-д туршихаар төлөвлөж байна. Уг төлөвлөгөө нь ХБНГУ-д болох сонгуулийн үеэр хуурамч мэдээ, мэдээлэл тархахаас сэргийлэх зорилготой. Тус компани АНУ- ын нутаг дэвсгэрээс гадна анх удаа хуурамч мэдээлэл шүүх хэрэглүүр турших гэж байгаа юм.
Мянган оролцогчтой бүлэг этгээд Германы хамгийн эртний сүмийг галдан шатаасан зэрэг цуу мэдээ ихээр тарж буйтай уялдан дэлхийн гол сошиал сүлжээ тус улсад мэдээлэл шүүх хэрэглүүр ажиллуулахаар шийдвэрлэжээ. Сошиал сүлжээ ашиглагч германчууд мэдээлэл хуурамч, эсэхийг Correctiv хэмээх хөндлөнгийн компанийн шалгуурт дамжуулж байх боломжийг Facebook компани бүрдүүлнэ. Шалгуур программ хуурамч мэдээлэлд “Маргаантай” гэсэн тэмдэглэгээг зохих тайлбарын хамт тавьж явна. “Маргаантай” мэдээ, мэдээлэл нь хайлтын хэрэглүүр, мэдээний сайтуудын алгоритмаар тэргүүн ээлжинд бус, сүүлийн ээлжинд дэлгэцнээ гарах тохиргоотой. Ийм мэдээллийг хүмүүс унших, бусадтай хуваалцах тохиолдолд анхааруулга гарч байх юм.
Facebook компани уг хэрэглүүрийг нэвтрүүлэх талаар ХБНГУ-ын хэвлэл мэдээллийн томоохон компаниудтай яриа хэлэлцээ өрнүүлж байна. “Одоогоор бидний анхаарал ХБНГУ-д төвлөрч буй ч дараагийн ээлжинд шүүлтийн хэрэглүүр бусад улсад хэрэглээ болох нь дамжиггүй” хэмээн Facebook-ийн төлөөлөгч мэдэгдлээ.
Германы сонгуулийн ажиллаг- аанд хуурамч мэдээ, мэдээлэл нөлөөлж болзошгүй хэмээн тус улсын Засгийн газар түгшиж байна. Ромын пап Дональд Трампыг дэмждэг тухай цуурхал АНУ-ын сонгуулийн үеэр нийтийг хамарсан. Оросууд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх зорилгоор Ардчилсан намын үндэсний хорооны цахим сүлжээнд хууль бусаар нэвтэрсэн гэсэн дүгнэлтийг АНУ-ын тагнуулын байгууллага саяхан гаргав.
Facebook ашиглан хуурамч мэдээлэл тараасан этгээдэд 500 мянга хүртэлх еврогийн торгууль оноохоор төлөвлөж байгаагаа ХБНГУ-ын Засгийн газар өнгөрсөн сард мэдэгдлээ. ОХУ-ын зүгээс үйлдэж болзош- гүй онлайн дайралт, хуурамч мэдээлэл тараах ажиллагаа нь “Сонгуулийн кампанид тодорхой үүрэг гүйцэтгэх” аюултайг канцлер Ангела Меркель анхааруулж байна.
Хуурамч мэдээ, мэдээлэл нь “Иргэдийн хэлэлцүүлэг өрнүүлэх соёлд хөнөөлт уршиг тарьж болзошгүй” талаар ХБНГУ-ын Хууль зүйн сайд Хайко Маас ням гарагт Welt Am Sonntag сонинд өгсөн ярилцлагадаа тайлбарлав. Ноцтой тохиолдолд ийм хэрэг өдүүлэгчийг таван жил хүртэл шоронд хорих ялаар шийтгэнэ хэмээн сайд өгүүллээ.
“Сошиал сүлжээ ч үүрэг хүлээх ёстой. Худал мэдээ тараах, бусдыг үзэн ядах кампани өрнүүлэх суурь дэвсгэр болох нь Facebook-ийн ашиг сонирхолд ч нийцэхгүй. Гэмт хэргийн шинж чанартай контентуудыг илэрсэн даруйд нь устгавал зохино. Ингэж чадвал хэрэглэгчид ч хуурамч мэдээллийг дор нь илрүүлж таньдаг болно” хэмээн ноён Маас тайлбарласан юм.
ХБНГУ лав өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлэн хуурамч мэдээллийн дайралтад өртөх болсныг Вашингтоны Хадсоны хүрээлэнд ОХУ, дорнод Европын улс төрийн бодлогоор мэргэшсэн шинжээч Ханна Тобарн анхааруулав. “Германд амьдардаг орос угсаат Лиза охин сураггүй болсон нь Меркелийн авчирсан дүрвэгчид хулгайлж, хүчирхийлсэн хэрэг гэсэн түүхийг ОХУ-ын хэвлэл зохиож, Германы мэдээллийн хэрэгслүүдэд дамжуулсан” хэмээн хатагтай Тобарн тайлбарлав. “Хуурамч түүх. Лиза охин гэрээсээ оргож найзындаа л очсон юм билээ. Ямар ч муухай хэрэг тохиолдоогүй” хэмээн тэрбээр нэмж ярьсан.
Оросууд канцлерийг өөр хүнээр солих сонирхолтой учраас чухамхүү Германы сонгууль л Кремлийн “Гол бай” болно хэмээн хатагтай Тобарн мэдэгдэв. “Германы мэдээллийн хэрэгсэл нь зөрчил мөргөлдөөн үүсгэгч орчин цагийн хэрэглүүрийн учрыг олж чадахгүй байгаа хуучин цагийн тогтолцоо” хэмээн тэрбээр дүгнэж байлаа.
Ханна Кюхлер