Ам.долларын ханш суларч, газрын тосны ханш өслөө. Brent төрлийн газрын тосны ханш 0.3 хувиар чангарч, 55.64 ам.доллартай тэнцсэн байна. WTI-ийн ханш ч 17 центээр дээшилж, 52.54 ам.долларт хүрчээ. Газрын тос олборлогчид энэ оноос гарцаа танах үүрэг амлалтаа биелүүлэх учиртай.
OPEC-ийн орнууд гарцаа өдөрт дунджаар 1.2 сая баррелиар бууруулахаар тохирсон. Харин АНУ энэ онд түүхий газрын тосны олборлолтоо өсгөх төлөвтэй байна. “Goldman Sachs”-ийн мэдээлснээр энэ онд тус улс олборлолтоо өдөрт дунджаар 235 мянган баррелиар өсгөх аж. Ам.долларын ханш суларч буйгаас алтны ханш чангараад байна. Даваа гарагийн байдлаар шар металлын ханш 0.5 хувиар өсөж, унци нь 1200 ам.долларыг давлаа.