Сири болон Иракийн тодорхой хэмжээний нутаг дэвсгэрийг өөрсдийн мэдэлдээ оруулсан Исламын улс террорист бүлэглэл одоо Иракийн тусгай хүчнийхэнтэй тулалдаж байгаа. Тэгвэл тэд сүүлийн үед бөмбөг зүүсэн дрон ашиглах болжээ.
Хүссэн хүн бүр худалдан авч болохоор болсон дронуудад жижиг оврын тэсрэх бөмбөг зүүж, хүссэн газартаа хаях эсвэл шууд дронтойгоо хамт дэлбэлэх зэргээр ашиглах болсон байна.
Дронын удирдах зай бага, зай хураагуур нь богино хугацаанд ажилладаг учраас ихэвчлэн Иракийн тусгай хүчний цэргүүд рүү халдаж байгаа аж. Гэхдээ Курдийн сонинд бичсэнээр Исламын улс нисдэг зэвсгээрээ иргэдийн амь насанд хүрсэн тохиолдол бий юм байна.
Америкийн батлан хамгаалах яамнаас мэдээлснээр өнгөрсөн хоёр сарын хугацаанд өдөр бүр Мосул хотын ойролцоо дөрвөн сэнст дрон нисэх болсон бөгөөд 2015 оны наймдугаар сараас хойш Исламын улс бүлэг ажиглалт хийх зорилгоор дрон ашиглах болжээ.
Өнөөдрийн байдлаар химийн зэвсэг тээвэрлэж, халдлага үйлдсэн тохиолдол байхгүй хэдий ч боломжгүй зүйл биш учраас сэргийлэх шаардлагатай юм.
Гэхдээ дронуудын радио сүлжээг унагах зориулалт бүхий хэд хэдэн төрлийн зэвсэг худалдаанд гарсан бөгөөд Иракийн тусгай хүчнийхэн ийм төрлийн зэвсгээр арав гаруй дроныг газардуулжээ.