Их Британи Европын холбооноос гарах засгийн газрын төлөвлөгөөг тус улсын Ерөнхий сайд Тереза Мэй танилцууллаа.
Их Британи болон Европын холбооны ирээдүйг тодорхойлох түүний төлөвлөгөөг “хэцүү брексит” гэж нэрлээд байгаа билээ. Гадаад хэргийн яамны байранд хийсэн хурлын үеэр Тереза Мэй европын хамтрагчидтайгаа хамгийн сайн сайхан харилцаагаа хадгалж үлдэхийг хичээх болно хэмээн амласан юм. Гэсэн хэдий ч Их Британи улс дэлхийн эдийн засгийн нийгэмлэгийн идэвхтэй гишүүн болохыг эрмэлзэх болно гэдгийг онцолжээ. Түүний хэлж байгаагаар Европын холбооноос гарахтай холбоотойгоор хийх гэрээ хэлэлцээрийн үед Их Британи хэд хэдэн зүйлийг чухалчлах гэнэ.
- Их Британи Европын холбооноос гарсныхаа дараа Швейцарь болон Норвеги улсуудын адил дан ганц европын нэгдсэн зах зээлд харьяалагдахаа болих гэнэ.
- Их Британи Европын гаалийн нэгдсэн холбооноос гарах гэнэ. Тус холбоонд үлдсэн тохиолдолд Их Британи бусад улстай шинэ худалдааны гэрээ хийхэд саад болох аж.
- Гэхдээ Их Британийн засгийн газар Европын холбоотой бараа бүтээгдэхүүн татваргүй нийлүүлэх гэрээ хэлэлцээрийг хэвээр үлдээхээр хэлэлцэж байгаа аж.
- Парламентад танилцуулах засгийн газрын бодлого нь ойлгомжтой бөгөөд “шилэн” байх гэнэ.
- Европын холбооноос гарна гэдэг нь Их Британид баримтлах хууль журмыг Брюссель хотод бус Лондон, Кардифф, Эдинбург, Белфаст зэрэг хотуудад хэлэлцдэг болох аж. Энэ нь Их Британийн Нэгдсэн вант улсыг бүрдүүлэгч бусад улстай харилцаагаа бэхжүүлэх боломжийг олгох юм.
- Европын холбооноос гарах гэрээндээ Их Британи Ирландтай тогтоосон онцгой харилцаагаа хадгалж үлдэх талаар тусгах болно хэмээн Тереза Мэй амласан байна.
- Европын холбооны улсуудаас орж ирэх цагаачдад тавих хяналтаа сайжруулах талаар мөн төлөвлөгөөндөө тусгасан байна. Гэхдээ Их Британид амьдарч байгаа европын иргэд болон европт амьдарч байгаа Их британийн иргэдийн эрх зөрчигдөхгүй хэмээн амласан юм.
- Европын холбооны улсуудад үйлчилдэг ажилчдын эрхийг хамгаалах хуулиудыг хадгалж үлдэхээс гадна эрхийг нь улам нэмэгдүүлэх тал дээр ажиллах болно гэнэ. Энэ нь хөдөлмөрийн болон нийгэм хамгааллын хуулийн хүрээнд хэлэлцэгдэх аж.
- Цаашид Их Британи болон Европын холбооны хоорондын худалдааны асуудал хэрхэн шийдэгдэх талаар Брюссель хотод тусдаа гэрээ хийнэ хэмээн мэдэгдсэн байна.
- Их Британи улс бие даасан улс, худалдааны хамтрагчийн хувиар олон улсын тавцанд гарах цаг болсон хэмээн онцолсон байна.
- Шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэндийн салбарт Их Британи улс Европын холбооны бусад улстай үргэлжлүүлэн хамтрах ажиллах талаар гэрээнд зайлшгүй тусгах ёстой гэнэ.
- Мөн батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт, терроризм болон олон улсын гэст хэрэгтэй тэмцэх тэмцэлд Европын холбооны бусад улстай цаашид ч хамтран ажиллах нь чухал болохыг онцолсон байна.
Эх сурвалж: www.bbc.com