Өнөөдөр ЦЕГ-аас өнгөрсөн 2016 оны гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Нийт 27167 гэмт хэрэг бүртгэгдсэнээс долоо хоногийн хамгийн эхний өдөр хамгийн их гэмт хэрэг гарчээ.
Гэмт хэрэг үйлдэгдсэн гарагаар нь авч үзвэл Даваа гарагуудад 4280 гэмт хэрэг гарсан бөгөөд нийт гэмт хэргийн 16 хувийг эзэлж байна. Харин Мягмар гарагаас Баасан гарагуудад энэ тоо 15, амралтын өдрүүдэд 12 хувьтай тэнцжээ.
Түүнчлэн нийт гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн 5507 нь согтуугаар бусдад хохирол учруулсан нь өмнөх онтой харьцуулахад 0,8 хувиар өссөн үзүүлэлт юм.
Насны хувьд 18-24 насныхан хамгийн их гэмт хэрэг үйлддэг бөгөөд нийт гэмт хэрэгтнүүдийн 50 орчим хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй хүмүүс байжээ.