“Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-аас нэгдүгээр сарын 28-ны бямба гарагт Сүхбаатарын талбайд "БООЖ ҮХЛЭЭ" жагсаал зохион байгуулах гэж байна. Энэхүү жагсаалд урлагийнхан нэгдэж ая дуугаа өргөхөөр болжээ.
Хөгжмийн зохиолч Л.Чинбат, "Никитон" хамтлагийн дуучин Б.Батчулуун нар дээрх санаачлагыг гарган бусдыгаа уриалсан байна.
Тэд утааны тухай дуу гаргаж клип хийхээр төлөвлөж байсныгаа хурдасгаж энэ сарын 28-нд болох жагсаал дээр дууныхаа нээлтийг хийхээр болжээ. Мөн ДиЖи Үүрээ тэргүүтэй Монгол Микс Прожект компанийн хамт олон УТААНы эсрэг жагсаалд нэгдэж жагсаалын үйл ажиллагааны хөтөлбөрийг хариуцан ажиллаж байгаа юм байна.
Энэ удаагийн жагсаалыг сэтгүүлч Алтантүрүү хөтөлж, дуучин С.Амармандах, "Лемонс" хамтлаг, жазз дуучин Хулан, Mr.Dogs хамтлаг ая дуугаа өргөж хөлбөмбөгийн тайлбарлагч Батзаяа жагсагчидтай флашмоб хөдөлгөөн хийх зэргээр оролцоно хэмээн Утааны эсрэг ээж аавууд холбооны цахим хуудаст бичсэн байна.
Утааны эсрэг ээж аавууд ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү Утааг эсэргүүцэх жагсаал нь нийгмийн бүх салбарын төлөөлөгчдийг хамарсан илүү өргөн хүрээтэй хөдөлгөөн болон тэлж байгааг онцолжээ. Мөн зохион байгуулагчдын зүгээс НҮБ-с Агаарын бохирдлын эсрэг тэмцэх элчээр сонгогдсон дуучин Д.Болд болон "Камертон" хамтлагийг жагсаалд нэгдэж ая дуугаа өргөх, үзэл бодлоо илэрхийлэхийг урьсан, хариу хүлээж байгаа юм байна.
Хэдийгээр жагсаал дээр дуулахгүй ч, жагсаалд оролцож утааны эсрэг хөдөлгөөнийг дэмжиж буйгаа Зууны манлай дуучин Сарантуяа, Нара, жүжигчин Бооёо нар илэрхийлжээ.
Нэгдүгээр сарын 28-ны бямба гарагт 12.00 цагаас Сүхбаатарын талбайд утааны эсрэг “БООЖ ҮХЛЭЭ” жагсаал болох ба санаачлан зохион байгуулж байгаа “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-тай холбогдох утасны дугаар нь 96610308, 88333123.