Тэтгэврийн зээлийн хүүг 18-аас 15 хувь болгон бууруулсан шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байгаа талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр мэдээллээ.
Улсын хэмжээнд нийт 378 мянган иргэн тэтгэвэр авдаг ба тэдний 91 хувь нь үйлчлүүлдэг "Хаан" болон "Төрийн банк"-тай гэрээ хийн зээлийн хүүг бууруулсан байна. Нэгээс зургаан сарын хугацаатай зээл авах иргэдийн төлөх хүү 15 хувь байна гэжээ.
Түүнчлэн одоо 18 хувийн хүүтэй зээлтэй байгаа иргэд зээлээ төлсний дараа 15 хувийн хүүтэй зээл авах боломжтой гэдгийг тэрбээр хэллээ.
Зургийг: mpa.mn