АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама бүрэн эрхийнхээ хугацаанд 1385 ялтны ялыг хөнгөрүүлж, 212 хүнийг өршөөжээ. Ингэснээр тэрбээр Америкийн түүхэн дэх хамгийн энэрэнгүй Ерөнхийлөгч боллоо хэмээн ВВС онцоллоо.
Энэ сарын 20-нд бүрэн эрхийнх нь хугацаа нь дуусгавар болж байгаа Барак Обама албан тушаалаа өгөхөөсөө өмнө буюу өчигдөр хүнд ялтай 273 хоригдлын ялын хэмжээг нь хөнгөвчилж, 63 хүнд өршөөл үзүүлсэн байна.
Барак Обама энэ онд албан тушаалаасаа огцрох учир хоригдлууд гэмээ цагаатгуулж, ялын хэмжээгээ хөнгөвчлөхийн тулд маш ихээр өргөдөл гаргасан аж. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Нейл Эглэстон "Ерөнхийлөгч Барак Обама ажлын сүүлийн өдөр хүртлээ хоригдлуудаас ирсэн өргөдлийг судалж, хариу өгөх болно. Ерөнхийлөгч тэд нарт гэмээ ухаарч, хоёр дахь боломж олгохоор шийдсэн" гэсэн юм.
Өнгөрсөн онд АНУ-ын төрийн тэргүүн Барак Обамад 9115 өргөдөл ирсэн бол энэ жил тус тоо 12 мянга болж нэмэгджээ.
Эх сурвалж: ВВС