УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Д.Гантулга, М.Билэгт, Н.Амарзаяа нар өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн үйл ажиллагаатай танилцаж эмч нартай уулзлаа.
О.СЭРГЭЛЭН: ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ШИНЭЧЛЭЛ, ХҮНИЙ НӨӨЦИЙН НЭМЭГДЭЛ ХЭРЭГТЭЙ БАЙНА
Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах хагалгааг анхлан хийснээс хойш даруй 6 жил болж байна. Монгол Улс болон БНСУ-ЫН Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд тус орны элэгний АСАН төвтэй хамтран ажиллаж байгаа аж. АСАН төв нь Монголын эмч, сувилагчдыг зааж сургах. мэргэшихэд тусалж, дэмжиж ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 30 гаруй хүнд элэг шилжүулэн суулгах хагалгааг Солонгосын эмч нартай хамтран амжилттай хийжээ. Үүнээс долоон хүний хагалгааг монгол эмч нар маань бие даан хийжээ.
Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч О.Сэргэлэн “Элэг шилжүүлэн суулгах хагалгаа бол тийм амар биш, маш хүнд. Дэлхийн анагаах ухааны хамгийн хүнд хагалгаанд тооцогддог, мөн анагаах ухааны хөгжлийг харуулдаг юм. Тус хагалагааг монгол эмч нар бие даан хийх ур чадварт суралцсан, суралцсаар ч байна” гэж хэлж байлаа. Мөн тус төв нь эрхтэн шилжүүлэн суулгах чадвараараа дэлхийд дээгүүрт ордог АСАН төвийн тусламжтайгаар хагалгаа хийх таван жилийн гэрээ нь энэ онд дуусч байгаа бөгөөд цаашид хүний нөөцөө цалинжуулах, эмч сувилагчийн тоог нэмэх, тэднийг чадавхжуулах, тоног төхөөрөмжөө шинэчлэх, өвчтнүүдэд хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэхэд төсөв мөнгөний шаардлага гарч байгааг УИХ-ын гишүүд болон салбарын сайдад дуулгалаа.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.САРАНГЭРЭЛ: ХҮНИЙ АМЬТАЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛД ТӨР “ЗА” ГЭЖ ХЭЛНЭ
Монголд хийгдэж буй элэг шилжүүлэх хагалгааны төлбөр 85 сая төгрөг бөгөөд үүний 20 орчим сая төгрөгийг эрүүл мэндийн даатгалаас төлөхөөр болсон ч иргэд үлдэх 60 сая төгрөгийг төлж чадахгүй байгааг эмч нар онцлон хэлж байлаа. Түүнээс гадна хагалгааны дараа ч өвчтнийг хэвийн болтол шаардлагатай эмчилгээний зардал гэж төдий хэмжээний төлбөр гардаг аж. Дээрх төвд бүртгүүлсэн элэг шилжүүлэн суулгахаас өөр оношгүй болсон хүмүүс нэгдүгээрт мөнгөний боломжгүй, хоёрдугаарт донор олдохгүй гэсэн шалтгаантай байдаг аж.
Монгол Улсад жилдээ 300 гаруй хүн гэнэтийн ослоор амиа алддаг гэсэн статистик бий. Гэхдээ осолд өртөөд эмчилгээгүй болсон өвчтөний эрүүл эрхтнийг бусдад шилжүүлэн суулгаж амийг нь аврах боломжой байдаг талаарх асуудлыг ч эмч нар ярьж байлаа. Энэ талаар Донорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар Нийгмийн бодлого Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд өчигдөр хэлэлцсэн бөгөөд бүгд дэмжсэн талаар ЭМЯ-ны сайд А.Цогцэцэг хэлж байлаа.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Эрхтэн шилжүүлэн суулгах тогтолцоог дэмжих нь төрийн үүрэг гэж би ойлгож байна. Эмч нар маань өнөөдрийн байдлаар 200-гаад хүнд эрхтэн шилжүүлэх хагалгааг хийжээ. Хамгийн энгийнээр бодоход л хагалгааг хийлгэх валютын урсгал гадагшаа гарахгүй, эх нутагтаа хагалгааг амжилттай хийлгэх нөхцлийг бид бүрдүүлэх ёстой. Манай эмч нар энэ асуудлыг өөрсдөө шийдье гээд баг гаргаад, гаднаас хөрөнгө оруулалтаа шийдээд, сэтгэл зүрхээ зориулсаар өнөөг хүрчээ. Одоо цаашид үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхэд тоног төхөөрөмжийн шинэчлэлт, эмч нарын цалин мөнгө бүр цаашлаад өвчтний эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтийн ч асуудалд анхаарахыг хүслээ. Үүнд төр засаг “Үгүй” гэх эрхгүй, бид “За” гэж хэлнэ. Ялангуяа төсвийг хэлэлцэхдээ ач холбогдлоор нь авч үзвэл хүний эрүүл мэнд, амь настай холбоотой асуудлыг дээгүүрт оруулж ирэх ёстой юм" гэлээ.
Тус төвийн нөхцөл байдалтай танилцсан, асуудлыг сонссон гишүүд шаардлагатай байгаа төсвийн задаргаа, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө даруй өгөхийг эмч нараас хүссэн юм.