Энэ сарын 11-нд Франц улсад эхэлсэн эрэгтэйчүүдийн гандболын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн замынхаа хагаст орох гэж байна. Дэлхийн аварга 2 жил тутамд болдог юм. Тэмцээний журмыг эхлээд танилцуулъя.
Тус бүр 6 багтай 4 хэсэг байгаа. Хэсэг тутмаас эхний 4 баг нокаут шатанд үлдэх ба 1/8 шигшээд хэсгээсээ 4-өөр гарсан баг өөр хэсгийн 1-ээр гарсан багтай тулах гэх мэтээр тоглоно.
Энд хожигдсон 8 баг хэсгийн тоглолтод сүүлийн 2 байранд орсон 8 багтай нийлээд Ерөнхийлөгчийн цомын төлөө буюу 17-р байрны төлөө тоглоно. 1/8 шигшээд хожсон 8 баг нокаут шатны журмаараа тоглож явсаар дэлхийн аварга баг 1-р сарын 29-нд тодрох юм.
Хэсгийн тоглолтууд өндөрлөх тийшээ хандаж байгаа. Багуудад одоо 1-2 тоглолт хийх л дутуу байгаа. Одоогоор А хэсгийн багууд ганц л тоглолт хийх ба талбайн эзэн Франц 8 оноогоор өнгөлж явна.
Удаад нь цагаан хуудсаар орсон Норвеги 6 оноогоор заларч бүхний нүдийг бүлтийлгэж байгаа. Орос, Бразилын хүчирхэг багууд араас нь 4 оноотой явж байна. Хэсгийн тоглолтод хожилд 2 оноо, тэнцээнд 1 оноо өгдөг. А хэсгээс энэ 4 баг бүгд шалгарчихаад байгаа.
B хэсэгт Словен 4 тоглолтын дараах байдлаар 7 оноотой түрүүлж яваа. Гэхдээ 6 оноогоор 2-т байгаа Испани 2 тоглолт хийх учиртай. Өмнөх дэлхийн аваргаар хагас шигшээ хүртэл явж байсан тэд одоо Македоныг хожих магадлал өндөртэй, тэгвэл хэсгээ тэргүүлээд эхэлнэ.
Македон 4 оноотой 3-т бичигдэж байгаа бол галт уулын исландчууд хөлбөмбөгөөс өөр спортыг бас чадна гэдгээ харуулж 3 оноотой 4-рт явна.
С хэсгийг Европын аварга Герман Хорваттай хамт 6 оноогоор тэргүүлж яваа. Энэ хэсэгт багууд 3 тоглолт хийгээд байгаа ба 5-р тойрогт энэ 2 баг хоорондоо учраа таарсан. Гал гарсан тэр тоглолтоос хэсгийн аварга тодорно биз ээ. Унгар, Беларус, Чилийн багууд 2 оноотой явна.
D хэсэгт мөн адил 2 тоглолт дутуу байгаа. Тун чанга багууд энэ хэсэгт багтсан байгаа. 25 удаагийн дэлхийн аваргаас 22-т нь орсон Швед, 21-т нь орсон Данийн багууд бий. Энэ байгаа багууд дунд скандинавчуудаас гадна ганцхан Герман л 22 удаа дэлхийн аваргад орсон түүхтэй.
Хур туршлагатай энэ 2 багаас гадна өмнөх дэлхийн аваргын аман хүзүү Катарын хүчтэй баг мөн Африк тивийн аварга Египет гэсэн хатуу самарнууд бий.
Даничууд 6 оноотой яваа бол нөгөө 3 баг нь 4 оноотой зуузай холбон буй. Бахрэйн Аргентин 2-ын хувьд энэ 4 багийн хажуугаар сүнгэнэх боломж бараг үгүй дээ.
Дэлхийн аварга Матч тв дээр гарч байгаа бөгөөд харамсалтай нь Премиер лигийн хоморгонд өртөн хэлмэгдсэн энэ сувгийг манай ихэнх үзэгч үзэж чадахгүй байгаа. Гэхдээ интернетээр үзэх боломж зөндөө бий.