Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolia Energy Corporation” 60 сая ширхэг захиалгат хувьцаа гаргаж, түүнийгээ нэг бүрийг нь 0.26 хувьцааны 3.19 хувьтай тэнцэж байгаа юм. Энэхүү хэлцлийн дүнд “Golden Infinity” компанийн “Mongolia Energy Corporation” дахь эзэмшлийн хувь 16.65-аас буурч, 16.12 хувь болсон байна. “Mongolia Energy Corporation” нь Хөшөөтийн ордод олборлолт хийж байгаа юм. Хамгийн сүүлд Хонгконгийн Хөрөнгийн бирж дээр арилжаалж байгаа нэгж хувьцааны ханш нь өөрчлөлтгүй, 0.29 хонгконг доллар хэвээр байна.
Үүнээс гадна Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Erdene Resource Development” компани үйл ажиллагааны явцынхаа талаар мэдээллээ. Компанийн зах зээлийн үнэлгээ нэгдүгээр сарын 17-ны байдлаар 110 сая канад доллар байна. Сүүлийн 52 долоо хоногт хувьцаа нь 0.13-0.9 канад доллар болж өсжээ. Монголд Баян хөндий алтны ордод 2015 оны IV улирлаас 2016 оны IV улирал хүртэлх хугацаанд 11,340 метрийн өрөмдлөг хийсэн байна.
Хамгийн сүүлд өндөр эрдэсжилттэй, газрын давхаргатай ойрхон алтны гол судал нь зүүн хойд зүгт 200 метрээр нэмэгджээ. 2017 онд Баян хөндий болон Алтан нар төслүүдийн зорилтод хэсгүүдэд өрөмдлөгийн ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Т.Элиса