Метилийн спиртийг автомашин болон бусад салбарын үйлдвэрлэлд хэрэглэдэг, маш хортой бөгөөд өчүүхэн хэмжээгээр хэрэглэхэд сохрох, солиорох, үхэлд хүргэх аюултай.
Өнгөгүй, шингэн, спирт төст үнэртэй учраас хүн андуурч уух тохиолдол байдаг. Метилийн спирт нь хүний биед арьс салст, амьсгал, хоол боловсруулах замаар нэвтэрч орох боломжтой.
Энэ сарын 16-нд шингэн зүйлд хордсоны улмаас дөрвөн иргэн амиа алдаад байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаа зарахыг хориглох арга хэмжээ аваад байгаа юм.
Ард иргэдэд мэдээлэл өгөх үүднээс Нийслэлийн эрүүл мэндийн газраас метилийн спиртийн улмаас хордсон тохиолдолд ямар шинж тэмдэг илрэх хийгээд энэ үед хэрхэх талаар зөвлөмжийг гаргасан байна.
Хордлогын улмаас хүний биед дараах шинж тэмдэг илэрнэ.
АМЬСГАЛЫН ТОГТОЛЦООНД:
- Амьсгал хүнд болох
- Амьсгал удаашрах
- Уруул хөхрөх
- Амьсгал зогсох хүртэл шинж илэрнэ.
НҮДЭНД:
- Хүүхэн хараа өргөсөх
- Нүд бүрэлзэх
- Хараа муудах болон, хараагүй болох
- Зүрх судасны тогтолцоонд:
- Цусны даралт буурах
- Зүрх зогсох
- Мэдрэлийн тогтолцоонд:
- Ядарч, сульдах
- Толгой өвдөх
- Толгой эргэх
- Явж чадахгүй болох
- Хөөрлийн байдалд орох
- Ухаангүй болох
- Таталт өгөх
ХОДООД ГЭДЭС:
- Дотор муухайрах
- Бөөлжих
- Гэдэс базлах
- Гүйлгэх
- Арьс салст шарлах
- Цус алдах шинж тэмдэг илэрнэ.
Энэ үед
- Яаралтай түргэн тусламж /103/ дуудах, хамгийн ойр байрлах эмнэлэгт хандах
- Хэрвээ өвчтөн архи согтууруулах ундаа хэрэглэсэн бол түүний шил, сав болон архины үлдэгдлийг асгалгүй байлгаж байх
- Юм уух чадвартай бол их хэмжээний шингэн уулгаж, бөөлжүүлэх
- Түргэн тусламж иртэл өвчтөний амьсгалын замыг чөлөөлөх, шаардлагатай бол хиймэл амьсгал хийх хэрэгтэй.