Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төсөл Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хэрэгжиж буй.
Засгийн газар энэхүү төслийг санхүүжүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банктай санхүүжилтийн гэрээ байгуулсан бөгөөд тус төслийн нийт төсөвт өртгийн 60 гаруй хувь болох 45 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг авахаар болжээ.
Тус ложистикийн төв нь баригдсанаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, барилга, уул уурхайн салбарын том оврын тоног төхөөрөмж болон манай улсын нутгаар дамжин өнгөрөх транзит ачааг шилжүүлэн ачих техникийн боломж нээгдэх талаар холбогдох албаныхан мэдээлж байна.
2016 онд Ложистикийн төвийн өргөн болон нарийн царигийн төмөр замын далангийн ажил, төвийн үйл ажиллагаа явуулах зам, талбай, зогсоолын газар шорооны ажил бараг 100 хувийн гүйцэтгэлтэй дууссан аж.
Харин энэ онд зам, талбайн хучилтын ажил, барилга байгууламжийн угсралтын ажил, төмөр замын үе угсралт, суурилуулалтын ажлыг тус тус хийх юм.
Бүс нутгийг хөгжүүлэх Ложистикийн төв 2018-2019 онд ашиглалтад орно.