Өчигдөр цасны зузаан гурав хүртлэх см-ээр нэмэгдэж, шөнөдөө хасах 44 градус хүрч хүйтэрсэн талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Тодруулбал, Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар өмнөх шөнөөс 4-11 градусаар хүйтэрч, хүйтэн байдаг Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр хасах 37-оос 44 градус хүйтэн хонолоо.
Үүнээс хамгийн хүйтэн нь Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ хасах 44 градус, Улаанбаатар хот орчмоор хасах 31-ээс 39 градус хүйтэн хоносон байна.
Увс, Завхан, Ховд, Баянхонгор, Сэлэнгэ аймгийн нутаг, Говь-Алтай, Өвөрхангайн өмнөд, Хөвсгөл, Дорнодын зүүн, Өмнөговийн хойд, Дундговийн баруун хэсгээр 0.0-3.0 мм цас оржээ. Үүнээс хамгийн их нь Ховдын Зэрэг суманд 3.0 мм, Дунд- Ус суманд 2.0 мм цас орсон байна.
Үүний улмаас цасан бүрхүүл багатай байсан Ховд, Говь-Алтай, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн хойд, Дундговийн баруун хэсгээр 0-3см зузаан цасан бүрхүүлтэй болсон бол цасан бүрхүүлтэй байсан газруудаар цасан бүрхүүлийн зузаан 1 хүртлэх см-ээр нэмэгдсэн байна.