Өнөөдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт болон “Поларис ассет корпораци” /Polaris Asset Corporation/, “Женерал Электрик” /General Electric/, “Ж.П. Морган” /J.P. Morgan/ компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Хатагтай Женифер Зимдал Галт элчин сайдын хувьд 2017 оны анхны уулзалтаа Монгол Улсын Ерөнхий сайдтай хийж байгаадаа баяртай буйгаа хэлээд эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн орчинд Монгол Улсын Засгийн газарт бүх талаар туслахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр Монгол Улсын засгийн газар болон ОУВС-гийн хооронд хийж буй яриа хэлэлцээрт амжилт хүсч, АНУ-ын мянганы сорилын корпорацын хоёр дахь компакт төслийг Монгол Улсад амжилттай хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахаа мэдэгдлээ.
“Женерал Электрик” компани “Ж.П. Морган” компанийн санхүүжилттэйгээр “Эрдэнэс Монгол” компанитай хамтран түүхий нүүрснээс шингэн түлш болон дайвар бүтээгдэхүүн гаргах төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Уг төслийг хэрэгжүүлснээр эрчим хүчний хэрэгцээг дотоодоос хангах, бие даасан байдлыг хангах, Улаанбаатарын утааг бууруулахад бодитой дэмжлэг болох, шатахууны импортын хараат байдлыг тодорхой хэмжээнд халах, ингэснээр долларын гадагшлах урсгалыг хумих, төслийг хэрэгжүүлж дуусахад үйлдвэр Монголдоо үлдэх зэргээр улсын эдийн засагт болон иргэдийн амьдралд олон эерэг ач холбогдолтойг төслийн багийнхан онцлов.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төслийг хэрэгжүүлэгч тал санхүүжүүлэгчээ олсон тул энэ төслийг дэмжинэ гэдгээ илэрхийлэв. Гол нь хугацаа алдахгүйгээр ажлаа эхлэх, хийх хэрэгтэй. Хийнэ гэж хэлээд алга болдог, сунжирдаг төсөл олон. Тэдний нэг болж болохгүйг анхаарууллаа.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат цааш нь “Монгол өнөөдөр л эдийн засгийн хүндрэлтэй байгаа болохоос ирээдүй нь өөдрөг, эдийн засаг нь маш өндөр хэмжээнд хүрэх нь тодорхой орон. Тиймээс та бүхэн зах зээл, төслийн гол түүхий эд, манай ирээдүйг бодсон ч оновчтой, эрсдэлгүй төсөл хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байж болно” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.