УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Төрийн ордны барилгын өнөөгийн төлөв байдлын дүгнэлт, чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангах зарим арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
Төрийн ордны барилгын ажил 1947 онд эхэлж 1951 онд ашиглалтанд орсон гэдэг. Үүнээс хойш 1961, 1981, 2008 онд тус тус нэмж өргөтгөсөөр өнөөгийн Төрийн ордны дүр төрхийг олоод буй. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын мэдээлснээр 1951, 1961 онд ашиглалтад оруулсан хэсгүүд нь газар хөдлөлтөд тэсвэргүй тул буулгаж, шинээр барих шаардлагатай гэж үзэж байна. Үүнд 42 тэрбум төгрөг шаардлагатай гэнэ.
Гэвч эдийн засгийн өнөөгийн нөхцөлд үүнийг шийдвэрлэх боломж хомс тул Төрийн ордонд үйл ажиллагаа явуулж байгаа газруудыг тараан байрлуулах саналыг тус ажлын хэсгийн хэсгээс дэвшүүлэв.
Ингэхдээ Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг Их тэнгэрийн аманд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрыг Засгийн газрын 13 дугаар байр (Зам, тээврийн хөгжлийн яамны байр), УИХ-ыг Засгийн газрын 11 дүгээр байр (“Тэнгис” кино театрын өөдөөс харсан байр)-нд тус тус нүүлгэн шилжүүлэх саналаа дүгнэлтдээ тусгасан байна.
Байнгын хорооны хуралдаанаас Засгийн газарт тогтоолоор чиглэл болгосон бөгөөд УИХ-ын ирэх хаврын ээлжит чуулганд багтаан Төрийн ордны барилгатай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай төсөв, хөрөнгө, шийдвэрлэх арга замын тодорхой болгон саналаа танилцуулахыг үүрэг болгов.