Хөгжмийн зохиолч Одсүрэнгийн Эрдэнээ дөрөв дэх цомог болох “Миний найз бүсгүйчүүд” цомгийнхоо баярыг нэгдүгээр сарын 21-нд 12 цагаас Хүннү моллд тэмдэглэх гэж байна.
Цомгийн баярын арга хэмжээнд:
- Хөгжмийн зохиолчийн шилдэг бүтээлийн дээжээс МУСТА Э.Төрмандах, МУСТА А.Түмэн-Өлзий, МУСТА Сөрөлт, Дуучин О.Гансувд, Дуучин Д.Нямдаваа нар дуулж ая дуугаа өргөнө
- Эхний 30 хүн гарын бэлэгтэй /“Миний найз бүсгүйчүүд” цомог бэлэглэнэ/
- Нэг Сүпер азтан /Итгэлт хамба байгаль нуураар үнэгүй аялах эрх хожно/
- Нэг Сүпер азтан /Манжуур хотоор үнэгүй аялах эрх хожно/
Хөгжмийн зохиолч О.Эрдэнээ нь 1994 онд СУИС-ийг төгссөн бөгөөд МУ-ын Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж багшаараа хөгжмийн зохиомжийн ухаан заалгаж, түүний гарын шавь байснаараа бахархаж явдаг гэнэ.
Анхны уран бүтээл нь 1992 онд СУИС-ийн 2-р дамжааны оюутан байхдаа зохиосон МУ-ын Төрийн соёрхолт, АУЗ Б.Лхагвасүрэнгийн шүлэг “Чамдаа би хайргүй байхын аргагүй” дуу юм. Энэ дуу нь зохиогдсоноосоо хойш 22 жилийн дараа дуулагдсан бөгөөд МУСТА, дуучин Б.Буянжаргал дуулж амьдруулсан билээ.
2013 оноос хойш гурван жилийн хугацаанд уран бүтээлчид 100 гаруй дууг нь дуулж ард түмний хүртээл болгосон бөгөөд
- МУСТА, дуучин Э.Төрмандахын дуулсан “Жаргалтай явна хоёулаа”,
- МУСТА, дуучин Н.Мөнгөншагайгийн дуулсан “Гангараа”,
- дуучин О.Гансувдын дуулсан “Миний ээж хөөрхөн”,
- МУСТА, дуучин А.Түмэн-Өлзий, жүжигчин Л.Сөрөлт нарын дуулсан “Нандин”,
- дуучин В.Баттулгын дуулсан “Миний найз бүсгүйчүүд” зэрэг олон дуу нь үзэгч сонсогчдын сонсох дуртай, дуулах дуртай дуунууд болсон.
2014 онд “Жаргалтай явна хоёулаа” хос цомог, 2015 онд “Нандин” цомог, 2016 онд “Гангараа” цомог, 2017 онд “Миний найз бүсгүйчүүд” цомог гаргажээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг Хөгжмийн зохиолч О.Эрдэнээ фэйсбүүк хуудсаар авна уу.