Техник технологийн дээд сургуульд “Монгол ур чадвар 2017” мужааны улсын аварга шалгаруулах тэмцээний эцсийн шалгаруулалт өнөөдөр эхэллээ. Эхний шатанд шалгарч хот, хөдөөгөөс ирсэн зургаан оролцогч тэргүүн байрын төлөө өрсөлдөж байна. Энэхүү шатанд оролцогчид мужааны ур чадвар шаардсан 2D буюу хавтгай раман хийцийг 11 цагт багтаан хийж гүйцэтгэх юм. Шилдэг хоёр оролцогчийг маргааш тодруулна.
Тэмцээнд Баянхонгор, Завхан, Говь-Алтай, Ховд аймаг болон Техник, технологийн дээд сургуулийн Мэргэжлийн боловсролын сургууль, “Политехник” коллежийн оюутнууд оролцов.
“Оролцогчдын ур чадвар, хурд, зохион байгуулалт, багаж хэрэгслээ эзэмшсэн байдал, өөртөө хэр зэрэг итгэлтэй байгаа гээд бүх зүйл маш чухал” хэмээн тэмцээний ерөнхий шүүгч, Ой модны үйлдвэрлэлийн ассоциацийн ерөнхийлөгч Ц.Цогоо ярилаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан зохион байгуулсан энэ тэмцээн нь дөрөв дэх удаагаа болж байна. Тэмцээнээс эхний хоёр байрыг шалгаруулж, нэгийг нь Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод болох Дэлхийн ур чадварын 44 дэх удаагийн тэмцээнд оролцуулах юм байна. Үүний тулд ирэх долдугаар сар хүртэл Герман, БНСУ-д бэлтгэл хангуулж, шилдгийн шилдэг нэг оролцогч нь улсаа төлөөлөн уг тэмцээнд өрсөлдөх юм.
Хоёр жилд нэг удаа болдог Дэлхийн ур чадварын тэмцээн 2015 онд Бразил улсад болоход манай улсын анх удаа есөн мэргэжлээр амжилттай оролцсон.
Уг тэмцээнд 21 хүртэлх хүүхэд, залуус оролцдог бөгөөд зардлын дийлэнхийг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс санхүүжүүлдэг байна.
Л.Булганчимэг