Ван Хааль зодгоо тайлаагүй
Өчигдөр хөлбөмбөгийн түүхэн дэх амжилттай дасгалжуулагчдын нэг, зөрүүд ааштайгаараа алдартай Луис ван Хааль зодгоо тайлсан тухайгаа зарласан нь хөлбөмбөгийн ертөнцийг доргиогоод авсан.
Гэтэл тэр өнөөдөр гэр бүлийн байдлаас шалтгаалж түр амсхийж байгаа юм гэж мэдэгдэв. Би хэсэг хугацааны дараа Испани руу очиж магадгүй, надад Валэнсиагаас сонирхолтой санал ирсэн гэжээ.
Бэндер удаан хугацааны гэмтэл авсан байж болзошгүй
Дортмундын хамгаалалтын хагас Свен Бэндер Падерборнтой хийсэн тест тоглолтын үеэр баруун хөлөндөө гэмтэл авчээ. Дасгалжуулагч Томас Тухел тун их санаа зовнин сууна.
“Шагай нь маш хурдан томорчихсон, прогноз тун муу байж мэднэ” гэж тэр халаглан байна. Нөхөрсөг тоглолтууд ер нь тун халгаатай болж байгаа. Эхлээд Сократис гэмтсэн бол дараа нь Дэмбэлэ бас араас нь бэртчихсэн.
1860 Мюнхений Ерөнхийлөгчийг баярлуулан гомдоов
Мюнхен хотын баг Луиз Густаво хэмээх бразил тоглогчийг эгнээндээ нэгтгэсний дараа багийн эзэн Пэтер Кассалэтте “Пөөх, одоо бид дайралтаа эхэлнэ” гэж дуу алджээ.
Харамсалтай нь тэр заналт дайсан Байерны экс тоглогчтой андуурчээ. Одоо Вольфсбургт байгаа од тоглогчийн амьдаа нь Бразилын Палмейрас багийнхаа гараанд гарч чадахгүй 3 жил болсон тоглогч гэнэ ээ.
Демишелис хуучин багтаа очив
Байерны экс тоглогч, аргентин эр Малага багтайгаа дахиад нэгдэв. Тэр өмнө нь Малагад байсан ба хуучин дасгалжуулагчаа дагаад Манчэстер Сити багт очиж байсан юм.
Өнгөрсөн зун Эспаньол баг руу шилжсэн тэрээр хэдхэн хоногийн өмнө гэрээгээ цуцалжээ. Магадгүй энэ түүний хөгшин тив дэх сүүлийн аялал байх. Тэр одоо 36 настай.
Шапэкоэнсэ Вэст Хамын экс довтлогчийг авав
11-р сард онгоцны ослоор ихэнх тоглогчоо алдсан Бразилын баг 23 дахь шинэ тоглогчоо эгнээндээ нэгтгэлээ. Энэ удаад тэд 32 настай нэгэн тоглогчийг зээлээр багтаа нэгтгэв.
Энэ нь 2013 онд Английн Вэст Хамд 6 сар тоглосон бразил тоглогч Вэллингтон Паулиста. Гэхдээ тэр талбайд тун цөөхөн удаа гарсан даа. Одоогийн баг Флуминэнсэ нь түүнийг зээлдүүлсээр л яваад байсан юм.
Рамос Хятад уруу явна
Дортмундын довтлогч Адриан Рамос багаа орхих нь нэгэнт тодорхой болжээ. Өдгөө 30 настай тэрээр улирал дуустал Гранадад очиж, тэднийг доош унахаас аврах гэнэ.
Харин ирэх улирлаас тэрээр Хятадын лигийн Чонкуин Лифан багт очих аж. Дортмунд энэ наймаанаас 11 сая еврог халааслах гэнэ. Тэд өнгөрсөн жил Рамосыг Хятад уруу алдчихгүй барьж үлдэж чадаж байсан. Рамос Хэрта Берлин багт байхдаа од болон мандсан тоглогч билээ.
Майнц 05 торгуулав
Өнгөрсөн оны 8-р сард болсон нэгэн хэрэг хаагджээ. Тэр үед тус багийн фэнүүд Дортмундын тоглогчдын эсрэг лазер туяа ашиглаж байсан юм.
Лигээс 12 мянган евро төлөх торгуулийг багийн эзэд зөвшөөрнөөр энэ хэрэг эцэслэгдсэн байна. Гэхдээ сануулгатай аж. Дахин ийм хэрэг гарвал илүү том торгууль тавих гэнэ.
Яаяа Хятад уруу явахгүй
МанСитигийн хагас Яаяа Турэ нэг хэсэгтээ л Ази уруу зүглэхгүй гэнэ. Түүнд өнгөрсөн жилүүдэд Хятадаас тоо томшгүй их санал ирж байгаа ч тэр ийнхүү шийдэж.
Пэпийг ирсний дараа тэр багаас бараг хасагдаад байсан ч энэ хугацаанд буцаад чухал үүрэгтэй болоод байгаа. Тэрээр ирэх зун дуусах гэрээгээ сунгахыг хүсэж байгаа ч магадлал бага. Учир нь Пэп энэ зун багаа цоо шинээр бүрдүүлнэ гэдгээ зарлачихаад байгаа юм.
Ракитич багтаа үлдэнэ
Эл Класикод сэлгээгээр гарсны дараа Ракитич 3 тоглолт дараалан талбайд гараагүй. Бүгд түүнийг дасгалжуулагчтайгаа мууджээ, тэр энэ зун явах нь гээд шуугиад эхлэв.
Харин Ракитич үүнийг үгүйсгэжээ. “Тэр намайг энд авчирсан. Түүний инээд л өөртөө итгэх итгэлийг өгдөг. Би түүний төлөө гүүрэн дээрээс үсэрсэн ч чадна” гэж тэр хэлжээ.
Саньяг шийтгэв
МанСитигийн жигүүрийн хамгаалагч Бакари Санья 46 мянган евроны торгуулийг сануулгын хамт хүлээжээ. Тэрээр өнгөрсөн 7 хоногт Бөрнлитэй тоглосны дараа 10-ын эсрэг 12 гэсэн тайлбартай зургаа инстаграммд оруулсан тул ийнхүү шийтгүүлж байгаа аж.
Фэрнандиньо улаан хуудас авсан энэ тоглолтод Сити 2-1-ээр хожсон ба Санья уг шийдвэрийг буруу гэж үзэн ийнхүү эсэргүүцэж байсан юм.
Эх сурвалж: bbc sport, sportbild