Улирал замынхаа хагасыг тууллаа. Рүүкий цэргүүд гялалзаж чадсангүй. Гэхдээ ирээдүй гэрэлтэй байна. 2 тоглогч трипл-даблаар үзэгчдийг залхаав. Дорнод сул хэвээр. Дайчдын эмзэг цэгийг багууд хатгасаар. Эхний хагасын дүгнэлт ийм.
Драфтын “манлай хүлгүүд” давхиж ядсаар
Драфтын нэг номер Бен Симмонс хугархай хөлтэйгээр НБА дахь анхны тоглолтоо хүлээсээр л байгаа бол бусад нь огтхон ч гялтганасангүй ээ. Шинэ Дюрант гэгдсэн Брэндон Инграм хүчирхэг хамгаалагчдын эсрэг хоосон огторгуйд аялж байгаа бол Крис
Данн тоглолтын найруулагч гэдэг үүргээ умартчихсан явна
Бадди Хиэлд коллеж даяар чичрүүлж байсан “Баддиболл”-оо хааяа нэг л харуулав. Драгон Бэндер, Жэйлон Браун, Маркуиз Крисс гээд л яг энэ гээд нэрлэчихээр гялалзсан тоглолттой шинэ цэрэг харагдсангүй ээ.
Лигийн ирээдүй найдвартай гарт бий
Гэхдээ энэ нь лигийн чансаа муудна гэсэн үг хэрхэвч биш. Өнөөдөр лигийн нүүр царайг Лэброн нар авч яваа. Дюрант, Вэстбрүүк, Көрри, Харден нар гэхэд л карриерынхаа оргил мөч дээр яваа. НБА-ийн олон фэн энэ хэдийн дараа лиг яах вэ гэдэгт одооноос санаа зовоод эхэлсэн.
Гэвч үнэн хэрэгтээ ингэж сандрах хэрэг байхгүй юм. Залуухан буучид лигийг донсолгож эхлээд байгаа. Ялангуяа урд хэсэгт хүчирхэг тоглогчид төрөн гарч байгаа. Порцингис, Таунс, Эмбийд гээд л. Тэд багаа ялалтад хөтлөх хэмжээнд хүрээгүй байгаа ч ирээдүйд “аварга эрчүүд”-ийн дуэл онц сонирхолтой байна гэдэгт баталгаагаа хэдийнэ гаргаад өгчихсөн.
Талбайн бусад хэсэгт ч шинэ одод төрж буй. Антэтокоумпо дөнгөж 22 настай гэдгийг мартаж болохгүй. Виггинс Паркер нар өндөр хүлээлттэй байсан 2014 оны драфтыг тэр хэмжээнд нь хүргэх потенциалтай болон өндийж яваа. Бүүкер Шрөдер нар улам бүр сайжирсаар.
Шрөдерийн хувьд улирлын өмнө 3 жилийн дараа Бүх оддын багт орно гэдгээ зарлаж байсан. Тийг явснаар энэ алхам нь улам бүр магадлалтай болж байгаа.
Үзэгчид “залхаж” байна
Гурван үзүүлэлт дээр 2 оронтой тоо харуулах. Энэ нь сагсчдад тийм ч хялбар биш. Хэр барагтай байнга үзээд байдаг зүйл ч биш. Гэхдээ энэ улирал үзэгчид трипл даблаас бараг залхаж байгаа гэхэд болно. Бүр 2 ч тоглогч ээлж дараалан үүнийг хийсээр.
Дюрант явсны дараа Вэстбрүүк чухам гялалзаж буй. Тэр хэдийнэ 20 удаа хийчихээд байгаа бол сахалт Харден 12 удаа. Заримдаа бүр квадрапл даблийг ч харуулах нь бий.
Үзэгчдийг “залхааж” байгаа бас нэг зүйл нь олон тоглогч 40 ба түүнээс дээш оноо авдаг болсон явдал. basketball-reference.com гэсэн НБА-ийн статистик харуулдаг сайт уруу орвол сонин стат их харагдана. Маш олон рекорд эвдэгдэж байгаа. Тэртээ 1989 оны дээд амжилт ч эвдэгдсэн байх шиг.
Дорнод бүс хэзээ хүчирхэгжих вэ?
Жорданы үед Дорнод бүс тун хүчирхэг байлаа. Индиана, Нью Иорк, Атланта, Дэтройт, Шарлоттэ гээд л олон баг түүний өөдөөс хүчтэй эсэргүүцэл үзүүлдэг байв. Жорданаас хойш энэ байдал өөрчлөгдөж, Дорнод бүс тэр чигтээ тун их суларсан.
Өдгөө ч тэр хэвээр. Торонто, Бостон гэсэн багууд овоо өндийж ирсэн ч тэд барууныхны эсрэг тэрчлэн Лэброны эсрэг тэмцэлдэх чадал тааруу хэвээр. Сүүлийн 7 жилийг хараад үзэхэд Дорнодын финал Лэбронгүйгээр болсон тохиолдол нэг ч үгүй. Энэ жил ч байдал тийм байх төлөвтэй.
Даб нэйшн сул талаа харуулав
Дюрант очсоны дараа Дайчдыг хэзээ ч дийлдэхгүй гэж бүгд л дуу алдаж байв. Гэвч үнэн хэрэг дээрээ тийм байсангүй. Ялангуяа топ багуудын эсрэг гутамшигтай хожигдол амссан. Спөрс, Рокетс, Кавалиерз /хэд хоногийн өмнө хариугаа чангахан авсан/ гээд л.
Гриззлесийн эсрэг бүр 2 удаа том хожигдов
Жижиг багууд дээр ч гэсэн бүтэлгүйтсэн. Илэрхий хожиж яваад тоглолтыг тавиад туучихсан тохиолдол ч нэлээн гарав.
Сүүлийн үед харин тэд формоо олж, лигийг довтолгооны амжилтаар өнгөлж эхэлсэн. Оновчтой дамжуулалтаар ч ялгаагүй. Гэхдээ л тэдний сул тал харагдсан хэвээр.
Ялангуяа бөмбөгний шилжилтийг заримдаа тун удаан хийж байгаа. Мөн довтолгоондоо анхаарч байх үедээ ардаа сул зай маш их гаргаж байгаа. Үүнийг нь багууд олж харан тун чадварлаг ашиглачихаад байгаа. Тийм тоглолтуудыг харахаар өнгөрсөн жилийн финалын тоглолтууд шууд бодогддог.
Сая Кливэлэндийг тэгж хожихоос өмнө энэ жилийн аваргыг Охайо мужийн багийг гэж шуугиж байлаа. Варриорз гэхдээ сул тал дээрээ ажиллахгүй бол тэд аваргаа эргүүлж авна гэж саналтгүй.