Байерн Мюнхен багийн од тоглогч Аарен Роббенд сүүлийн жилүүдэд Хятадын багуудаас хэд хэдэн санал очжээ. Гэвч тэр бүх саналыг эрс няцаасан байна. Тэр өөрийгөө багтайгаа хамт дээд түвшинд дахиад хэдэн жил тоглож чадна гэж үзэж байгаа аж.
“Мөнгө миний сонирхол биш. Хүн өөрийн гэсэн карриертай байх ёстой. Одоо залуус гуч хүрэх яагаа ч үгүй байж Хятад уруу ихээр явж байна. Тэдний залуу нас өнгөрч, тэд карриергүй болж байна л гэсэн үг” гэж тэр харуусчээ.
Radio538-д тэрээр цааш ярихдаа “Хятадаас татгалзах аргагүй санал ирдэг нь үнэн. Тэнд Европын топ клубүүдээс 4, 5 бүр 6 дахин өндөр цалин амалдаг. Гэхдээ би одоогийн багтаа сэтгэл хангалуун байгаа. Хөлбөмбөг тоглож чадаж л байвал энэ багтаа байсан хэвээр байх болно” гэжээ.
Тэрээр Бундэслигт 2009 оноос хойш тоглож байгаа бөгөөд Байерн Мюнхен багтайгаа олон цомыг хүртсэн. Ойрын хугацаанд багаа солих бодол огтхон ч төрөхгүй байгаа аж. Тухайн үед тэрээр нутаг нэгт Рой Макайгийн 10 дугаарыг түүнээс авч байв.
2004 оны Европын аваргаар анхлан дэлхий нийтэд танигдаж байсан Роббен “Хятадад мангас ажиллагаа болж байгаа. Гэхдээ л тэд хөлбөмбөгөөр эндхийн түвшинд иртэл өдий хол. Би магадгүй дахиад хэдэн насаар хөгширсөн хойноо тийш явах талаар бодож болох юм” гэж ярьсан байна.
Мөнгөнөөс карриерыг илүү чухалчилдаг гэдгээ нуухгүй байгаа түүний өөрийнх нь хөлбөмбөгийн замнал тун урт. Айндхофен багтайгаа хамт Холландын лиг болон цомыг авч байсан тэр Англид ирээд Челситэй хамт тус улсад байж болох бүх цомыг хамсан.
Дараа нь эзэн хааны Реал Мадрид багт очиж лигийн түрүү болон цомыг давхар хүртсэн. Үүний дараа тэрээр Байернд ирсэн ба клубын түвшинд авч болох бүх цомыг хүртсэн билээ.
Өдгөө 32 настай тэрээр ийнхүү өөрийгөө дахин хэдэн жил багтаа үлдэн сайн тоглоно гэдэгтээ найдаж байгаа ажээ.
Эх сурвалж: www.sport1.de