УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Энхболдоор ахлуулсан зургаан гишүүн өргөн мэдүүлсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх зургаадугаар сарын сүүлийн долоо хоногт явуулна гэж тооцож, уг хуулийн нэмэлт, өөрчлөлтийг нэгдүгээр сарын 15-наас өмнөх батлах чиглэлтэй байв. Гэсэн ч хуулийн хугацаандаа батлагдаж амжихгүй нөхцөл байдал үүссэн.
Энэ талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатар "Монгол ардын нам УИХ-д хэдийгээр 65 суудалтай ч улс орны нийтлэг эрх ашгийн асуудал дээр үндэсний зөвшилцөлд тулгуурлан ажиллах сонирхолтой байгаа. Энэ утгаараа Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг төсөлд бусад нам, эвслийн гишүүд, эрдэмтэд болон нийтийн дунд олон хэлэлцүүлэг явуулсан.
Хэлэлцүүлгийн явцад зарчмын зөрүүтэй 149 санал ирсэн. Энэ санал тус бүрээр УИХ-д санал хураах хэрэгтэй болох тул хэлэлцүүлгийг цааш явуулах боломжгүй, хуулийн хугацаандаа амжихгүй боллоо.
Тиймээс МАН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаараа Ерөнхийлөгчийн сонгуулийг өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Сонгуулийн тухай хуулиар явуулах боломжтой гэж үзэж, төслийг хууль санаачлагчдад нь буцаах шийдвэр гаргалаа" гэж мэдээллээ.