Өнөөдөр Тэнгис кинотеатрт “Кара-агэ”, “Яндашгүй их далай” гэсэн хоёр киног үнэ төлбөргүй үзүүлнэ.
Япон киноны өдрүүд өчигдрөөс эхэлсэн бөгөөд 20-ныг дуустал болох юм. Арав дахь удаагийн “Япон киноны өдрүүд"-ийг Японы Элчин сайдын яам, Япон сан хамтран зохион байгуулж байна. Өнөөдөр гарах кинонуудын танилцуулгыг хүргэж байна.
15.00 цагаас гарах Kara age USA – Кара-агэ (2014 он, 95 мин)
Кара-агэ буюу шарсан тахианы мухлаг олноор байх Ооита мужийн Үса хотын нэгэн хоолны газрыг ажиллуулдаг эв түнжин муутай гэр бүлийнхний тухай энэ кинонд өгүүлнэ. Кара-агэгийн ачаар хэрхэн энэ гэр бүл дахин эв нэгдэлтэй болж, халуун дулаан уур амьсгал бүрдүүлж байгааг энэ киноноос үзэх боломжтой.
18.00 There is no Lid on the Sea – Яндашгүй их далай (2014 он, 84 мин)
Далайн эргийн төрөлх хотдоо өөрсдийн хүссэн амьдралыг бүтээхээр эрэлхийлж буй хоёр бүсгүйн нэгэн зуны түүхийг энэ киноноос сонирхоорой.