Хятадын Dalian Wanda группийн захирал, Хятадын хамгийн баян хүмүүсийн нэг, тэрбумтан Ван Жяньлин, “Холливудын шилдэг зургаан кино студийн нэгийг авах боломж гарвал сайн л байна” хэмээн Давос дахь Дэлхийн эдийн засгийн форум дээр ярьсан байна.
Холливудын “том зургаа” буюу шилдэг зургаан кино студид 20th Century Fox, Warner Bros., Paramount Pictures, Columbia Pictures, Universal Pictures болон Walt Disney зэрэг зургаан том студи багтдаг аж.
Гэвч Ван Жяньлинд нэг том асуудал тулгарсан нь түүнд кино студиэ зарах хүсэлтэй хүн олдохгүй байгаа гэнэ. “Эдгээр зургаагаас студиэ зарах хүсэлтэй хүн байхгүй учраас бид яаж ч чадахгүй байна” гэж ярьсан байна.
Dalian Wanda группийн дарга Ван Жяньлин нь үл хөдлөх хөрөнгийн болон зугаа цэнгэлийн салбарт бизнес эрхэлдэг бөгөөд сүүлийн жилүүдэд Холливудад томоохон хөрөнгө оруулалтуудыг хийж байгаа юм. Гэсэн хэдий ч том студиуд түүний ятгалганд орохгүй хэвээр байна. Тэрээр, “Нэг юмыг л тодорхой хэлье, би худалдан авахдаа маш баяртай байх болно” гэжээ.
Түүний АНУ-д хийж буй хөрөнгө оруулалтууд Америкийн зарим нэг улс төрчдийн анхаарлыг татаад байгаа ба тэд иймэрхүү маягийн гэрээ хэлэлцээрт засгийн газраас илүү хатуу шаардлага тавихыг уриалж байгаа юм. Энэ талаар Ван Жяньлин, “АНУ-ын засгийн газар зугаа цэнгэлийн салбарт ямар ч цензур, хяналт тавиагүй байна. Хэрэв тийм зүйл болбол энэ нь нэг алхам ухарсантай адил байх болно” гэлээ.
Тэрээр хэрэв Америкийн засгийн газар ямар нэг хязгаарлалт тавибал муу үр дагавар гарна гэдгийг тодорхой хэлсэн юм. “Хэрэв Хятад хариуг нь барина гэвэл аль аль талдаа л муу зүйл болох байх даа” хэмээн Ван Жяньлин онцоллоо. Мөн Америкийн Кино Холбооны даргаас Доналд Трампад “Ямар ч дайн хэрэггүй шүү.” хэмээн дамжуулж өгөхийг хүссэнээ ярьсан юм.
Гэсэн хэдий ч БНХАУ эх орондоо гаргах барууны кинонуудын тоог хязгаарлаж, эдгээрийн агуулгад цензур тавих зэргээр Америкийн энтертайнмэнт компаниудад хатуу хяналт тавьдаг юм. Холливудын томоохон кино студийг эзэмшснээр Ван тус салбарын том тоглогч нь болох юм.
Тэрээр одоогийн байдлаар AMC Theaters сүлжээг эзэмшдэг ба кино нийлүүлэлтийн салбарт идэвхтэй ажилладаг. Холливудын томоохон студийн эзэн болбол Ван мөн кино үйлдвэрлэлд өөрийн хяналтаа тавих юм. Хэрэв түүний хүсч буй наймаа биеллээ олбол тэрээр студийн үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ хэлсэн юм. “Үйл ажиллагааг нь америкчууд удирдсан компани хэвээр үлдэнэ. Бид зөвхөн ашиг л хүсч байна.” гэжээ.
Эх сурвалж: www.cnn.com