Казахстаны Алматы хотноо дэлхийн оюутны спортын өвлийн "Универсиад" наадам нэгдүгээр сарын 29-нд эхэлнэ.
Монголын баг тамирчид өвлийн "Универсиад" наадамд анх 1991 оны Японы Саппоро хотод анх эхлэн оролцож байсан бол түүнээс хойш 11 удаагийн өвлийн наадамд оролцсон түүхтэй.
Монгол Улсаас Б.Ачбадрах, У.Батжаргал, Б.Амарсанаа, Б.Дэлгэрмаа, Ч.Отгонцэцэг, А.Энхтуул нар “Алатау” цогцолборт болох гүйлтийн цанын тэмцээнд оролцоно. Цаначид "Скай" ресортод бэлтгэлээ базааж байна.
"Алатау" спортын төв нь биатлон, цанад зориулсан 47га газар эзэлсэн байгууламж юм. Алмата мужийн Талагар дүүрэгт 1470-1540 метрт өргөгдсөн хэсэгт байрласан бөгөөд 2010 онд Азийн өвлийн наадмын өмнө баригдсан юм. Цана биатлоны 10 км, 5 км хоёр үндсэн замтай ба буудлагын зориулалтын тир, үзэгчдийн стадионтой юм.
Манай цанын тамирчид багийн буухиа төрөл, бусад бүх зайд оролцоно. Нэг хүн наадмын туршид дөрвөн зайн уралдаанд орно.
Тэшүүрийн тэмцээн Тянь Шань ууланд орших “Медео” цогцолборт болно. Монголоос дөрвөн тамирчин М.Мөнх-од, Я.Зоригтбаатар, Б.Тулга нар болон А.Зул орно. Тэшүүрийн эрэгтэй тамирчид 500, 100, 1500, 5000 метрийн зайд, эмэгтэй тамирчид 500, 1000, 1500, 3000 метрийн зайд оролцоно.
Манай тамирчид бэлтгэлээ Хандгайт, "Скай" ресорт, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийж байна.
Монголын багийн ахлагчаар МОСХ-ны гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа, албаны хүнээр ЗГХА-БТСГ-ын мэргэжилтэн Х.Отгонбаатар, цанын дасгалжуулагчаар Ж.Халиунаа, тэшүүрийн дасгалжуулагчаар Ж.Долгорсүрэн нар багийн бүрэлдэхүүнд оролцоно.
БСШУСЯ, ЗГХА-БТСГазар, МОСХ, цана, тэшүүрийн холбооноос нь хамтран бэлтгэн туслаж, эдгээр хоёр төрөлд баг тамирчдаа оролцуулж байна.
"Универсиад" наадамд амжилттай оролцуулж улмаар 2018 оны Пёнчан өвлийн олимпод сонгон шалгаруулах талаар цана, тэшүүрийн холбоо, БТСГ-аас ихээхэн анхаарч байна. Энэхүү наадмаар олимпийн эрхийн оноо өгөх юм.