Үндсэн хуулийн цэц өчигдөр хуралдаж, Сонгуулийн тухай хуулийн зарим заалтг Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.
Хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн “Саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолох бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудас нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна.”, “Санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудас нь хүчинтэй саналын хуудас байна.” гэсэн нарийвчилсан зохицуулалт нь хуульд тусгах шаардлагатай хэм хэмжээ байх ба иргэний сонгох, сонгогдох эрхийг; мөн уг хуулийн “Сонгуулийн дүн гарсан бол санал хураалтыг хүчингүйд тооцохгүй.” гэсэн заалт холбогдох асуудлаар аливаа этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг тус тус хязгаарлаагүй байх тул Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж Үндсэн хуулийн цэц дүгнэв.
Харин мэдээлэл гаргагчдын үндэслэл болгож буй сонгууль зохион байгуулах техник ажиллагаатай холбоотой зарим тойрог, хэсгийн хороонд гарсан алдаа, зөрчил нь Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан биш болохыг Үндсэн хуулийн цэц дүгнэлтдээ дурьджээ гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.